Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар хотын хөгжилд Солонгосын компаниуд оролцоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Солонгос улсын Парламентын гишүүн, Хот төлөвлөлтийн байнгын хорооны дарга Пак Жин болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо. Солонгосын парламентын гишүүн Пак Жин “Энэ их ажлын үеэр бид бүгдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хотын Усан хангамжийг сайжруулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх зэрэг хотод тулгарч буй асуудалд Солонгосын Койка олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа. Энэ ажилд бидний зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж, хамтарч ажиллах болно. Мөн Солонгосын Элчин сайдын яамны шинэ барилгын газрыг шийдвэрлэн өгч, барилгын ажил эхэлсэнд бид баяртай байна. Нийслэлийн бүтээн байгуултад оролцох боломжийг манай аж ахуйн нэгжүүдэд олгож, хотын бүтээн байгуултад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Хотын дарга “Хоёр улсын харилцаа улам бүр гүнзгийрч, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлд онцгой хөрөнгө оруулагч орны тоонд Солонгос улс орж байгаад талархаж байна. Мөн хотын бүтээн байгуулалтад ч хамтран ажиллах болно. Ханын материалд барих Улаанбаатар хотын шинэ захиргааг Солонгосын компани барих юм. Олон улс орон Монгол улсын уул уурхайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг бол Солонгос улс бүтээн байгуулалтыг дэмждэг явдалд бид талархаж байна гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл