Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
А.Доржготов: Шүүгч хараат бусаар ажиллах хууль зүйн баталгаа хангалттай байгаа

Улсын дээд шүүхийн шүүгч А.Доржготовтой Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар ярилцлаа.
-Юуны түрүүнд, та Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулах асуудлын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Хуулийн ач холбогдол бол нийгмийн харилцааг зохицуулснаар ямар үр дагавар бий болгох вэ гэдэгт оршдог. Энэ хуульд зохицуулах асуудлыг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг зохицуулна гэж тодорхойлсон байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн бүтцээс үзвэл, нэгд, Шүүгчийн эрх зүйн байдлын нийтлэг үндэслэлийг тодорхойлсон. Энэ хэсэгт шүүгчид тавих болзол, шаардлага хамаарна. Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Шүүгч ял шийтгүүлж байгаагүй байх, шүүгчид нэр дэвшигч гэмт хэрэгт холбогдоогүй, бусдад зээлийн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүгчээр ажиллахад харшлах өвчин сэтгэцийн эмгэггүй байх шаардлагатай. Үүний дээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүйгээр бие дааж шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Мөн монгол хэлний ярианы болон бичгийн соёл чадвартай, мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадвартай, дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг туршлагатай, бусдын саналд хүндэтгэлтэй хандах, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авах, өөрийн байр суурийг оновчтой тайлбарлах чадвар эзэмшсэн байх шаардлага тавина. Энэ бол хуульд тусгасан шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлага. Энэ хуульд давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчид тавих болзол, шаардлагыг тус тусад нь тодорхойлсон байгаа. Хоёрт, Шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэлийг тодорхойлсон. Шүүгчийн бүрэн эрх нь шүүгчээр томилогдон тангараг өргөснөөр эхэлнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн бүрэн эрх, шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, сонгон шалгаруулах, шүүгчийг томилох, шүүгчийн тангараг, зэргийг хуульчлан заахын хамт шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох талаар зохицуулсан. Гуравт, Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгааг шүүгчийн хариуцлага, шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог хуульд тодорхойлсон. Хуулиар зохицуулах асуудлыг тоймлон багцалж хэлэхэд ийм байна.
-Шүүгч хараат бусаар ажилласан эсэх нь хамгийн их маргаан дагуулдаг. Нийгэмд шүүгч хэн нэг эрх мэдэлтэн, байгууллагын талд үйлчиллээ гэсэн шүүмжлэл ч их гардаг. Ингэхэд энэ хуульд шүүгч хараат бусаар ажиллах ямар зохицуулалт оруулсан байгаа вэ. Шүүгч хараат бусаар ажиллах гол баталгаа нь юу юм бэ?
-Амьдралд шүүх, шүүгчийн үйл ажиллагаа, ялангуяа хараат бусаар ажиллаж байгаа эсэх талаар хардлага, маргаан шүүмжлэл их байгаа нь үнэн.
Миний ойлголтоор энд шүүгчийн өөрийн нь хариуцлага сахилга, үйл ажиллагаанаас бас шалтгаалдаг гэж боддог. Хардлага, сэрдлэг бодитой биш байлаа ч тийм байдлаар ойлгогдохоор байдал үзүүлж болохгүй. Хэрэг, мэтгэлцээнд оролцож байгаа хүмүүс, хуулийн этгээдтэй адил тэгш түвшинд харилцах харилцааны соёл, чадвар бас их чухал. Нөгөө талаар зарим өндөр албан тушаалтан, хүмүүс, хэлсэн үг, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шүүгч хараат бусаар ажиллаж байгаа эсэхэд эргэлзэх, маргаан шүүмжлэл дагуулдаг. Иймээс асуудалд хаана хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй болов уу.
Ер нь шүүгч хараат бусаар ажиллах хууль зүйн баталгаа хангалттай байгаа шүү дээ. Шүүгчийн хараат бусаар ажиллах хууль зүйн баталгаа, эрх зүйн үндэслэлийг Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуульд тодорхойлсон байдаг. Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан. Шүүх, шүүгчийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжид энэ заалт тухайлбал, шүүгч шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд “хэн боловч” хөндлөнгөөс оролцож болохгүй гэж тусгасан байдаг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааг бататган зааснаас гадна шүүгчийн хараат бус байдалд хуульд зааснаар бусад үндэслэл журмаар хандсан үл хүндэтгэсэн хэн боловч хууль зүйн хариуцлага хүлээнэ.
-Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг яаж хангах вэ. Хуульд цалин хөлс, нийгмийн бусад асуудлыг нь хэрхэн тусгасан байдаг бол?
-Шүүгчийн эдийн засгийн баталгаа гэдэг нь маш чухал. Манай ардчилсан нийгэмд шүүгчийн тогтолцоо бий болж төлөвшсөн үеэс хойшхи хугацаанд энэ асуудал яригдсаар ирсэн л дээ. Аль болох анхаарч ирсэн. Төрийн үйл ажиллагааг бүрэн үгүйсгэж болохгүй. Төрийн албаны тогтолцоо дотроо шүүгчийн цалин хангамж тийм муу гэж хэлэхгүй. Боломжийн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн эдийн засгийн баталгааг дараахь байдлаар тогтоосон. Үүнд: Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хамгаалж байна. Шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ. Шүүгч ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдуулан үндсэн цалингийн 50 хувь хүртэл нэмэгдэл авна. Тэтгэвэрт гарсан шүүгчид сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Шүүгч ээлжийн амралтын нэмэгдэл амралт эдлэх, амралтаараа дотоодын амралт, сувилал болон төрсөн нутагтаа амрах бол ирэх, очих замын зардлыг шүүхийн төсвөөс олгоно. Үүнээс гадна шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгааллын талаар тодорхой зүйлүүдийг хуульд тусгасан байгаа.

-Тухайлбал?
-Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. Хуульд даатгалын хэлбэр хэмжээг зааж өгсөн. Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бэртэж, гэмтсэний улмаас нас барсан бол даатгалын төлбөр олгоно. Энэ нь түүний сүүлийн 15 жилд авч байсан цалинтай тэнцэх хэмжээтэй байна. Мэдээж шүүгчийн өв залгамжлагчид төлнө. Мөн шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бэртсэн, цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж чадахааргүй гэмтсэн бол түүнд сүүлийн 3 жилийн цалинтай тэнцэх даатгалын төлбөр олгоно. Дээрх шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх нөхөх олговрыг сар бүр олгоно. Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад нас барвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд шүүгчийн авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр сар бүр тэтгэмж олгоно. Энд даатгалын төлбөр, тэжээгчээ алдсан, бусад төрлийн тэтгэвэр, цалин тэтгэмжийг оруулан тооцохгүй байхаар тус тус зохицуулжээ.
-Шүүгчийн аюулгүй байдлыг яаж хамгаалах талаар ямар зохицуулалтууд хуульд оруулсан байна вэ?
-Шүүгч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн, энэ тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага таслан зогсоох арга хэмжээ нэн даруй авах үүрэгтэй. Шүүгч аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалах хэрэгсэл эзэмших, биедээ авч явах эрхтэй. Шүүгч хүн, түүний гэр бүлийн гишүүн өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалж, нийтийн дунд зүй зохистойгоор биеэ авч явах нь чухал гэж боддог.
-Шүүгч ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
-Шүүгч хууль дээдлэх ёстой. Шүүгч хууль зөрчиж болохгүй. Шүүгч хариуцлагатай, шударга байх ёстой. Ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаанд оролцдоггүй, ёс зүйн дүрэм зөрчдөггүй байх ёстой гээд олон зүйл хэлж болно. Энэ хуулийн хүрээнд авч үзвэл шүүгч иргэний эрхийн хувьд зохих хязгаарлалт байдаг. Мөн шүүгчийн албан тушаалын хувьд хуулиар хориглосон зүйл гэж бий. Шүүгчийн ёс зүйн асуудлыг дүрмээр зохицуулна. Шүүгч ёс зүйн дүрмээ мөрдлөг болгон ажиллана. Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Ёс зүйн хороонд гомдол гаргах журамтай. Сахилгын хороо шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл дахин шалгуулдаг. Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол сануулах, цалинг зургаан сар хүртэл хугацаагаар гурав хүртэл хувиар бууруулах, огцруулах арга хэмжээний аль нэгийг авдаг.
-Ямар тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг юм бэ?
-Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг хуулиар тогтоосон. Хуульчийн мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Энэ зөвшөөрөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон, шүүгч 6 сараас дээш эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, мөн хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх олсон, түүнчлэн эрүүгийн хариуцлагад татагдсан, шүүгч сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүгчээс огцруулах тухай давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан үндэслэлээр түдгэлзүүлнэ.
-Хуульд хэрэв шүүгчийн хараат бус байдалд халдсан бол хариуцлага тооцохоор тусгасан гэсэн. Тухайлбал, ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Шүүгчийн хараат бус байдалд халдсан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах, олон нийтэд зарлах, төрийн байгууллагын албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна. Хэрэв түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, эрх бүхий байгууллага албан тушаалтан үүргээ хэрэгжүүлээгүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлөх, бусад огцруулах арга хэмжээг хэрэгжүүлж, олон нийтэд зарлана.
Улс төрийн нам, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон эрх баригч нь хууль бусаар нөлөөлөх, халдах ажиллагаа төлөвлөсөн, зохион байгуулсан, үйлдсэн, оролцсон, түүнчлэн эдгээр байдлыг мэдсэн боловч таслан зогсоох арга хэмжээ аваагүй ажилтан, этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл татан буулгах, татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногоор баривчилна.
Гадаадын иргэн, харьяалалгүй иргэн шүүгчид нөлөөлөх, халдахыг оролдсон бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийн хамт Монгол Улсаас албадан гаргана. Монгол Улсад дахин ирэх, орохыг 10 хүртэл жилээр хасах журамтай.
-Хуульд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай заалт оруулжээ. Нөлөөллийн мэдүүлгийг шүүгч ямар тохиолдолд бичих вэ?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх асуудал шинээр тусгагдаж ирсэн. Тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг хэрэг үүсгэсэн даруйдаа хэргийн оролцогчдод тайлбарлана. Энэ тухайгаа баримтжуулан хэрэгт хийнэ. Нөлөөллийн мэдүүлгийг хэргийн материалд хавсаргана. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзвэл нөлөөллийн мэдүүлэгт үндэслэн түүнийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэн хуульд заасан арга хэмжээ авч, хариу мэдэгдэх ёстой. Ирүүлсэн хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх журам тогтоожээ.
За мэдэхгүй, үнэн болов уу? Үг үйлдэл 2 тань зөрөөд байна уу?
БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
Ариунаа
Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
2017.07.03
2013.08.17
2013.08.15