Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өвөрхангайн Ардчилсан залуучуудын холбооныхон чуулга уулзалтаа хийлээ
Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Айсуй цагийн эзэд-2013”  залуучуудын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.  

Тус аймгийн  Бүрд сумын нутагт орших байгалийн  үзэсгэлэнт газар болох Элсэн тасархайн цогцолбор газар уг арга хэмжээ болсон юм. Энэхүү уулзалт нь Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааг залуучуудад сурталчлан таниулахаас гадна залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эв нэгдэл нөхөрлөл хөгжлийг дэмжих.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтад энэ удаад 400 орчим залуус цуглаж, тэмээн поло, элсний волейбол, олс таталт зэрэг тэмцээнээр өрсөлдөж, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Уг чуулга уулзалтад Ардчилсан залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Саруул, Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан