Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын залуус Хөвсгөлд ажиллана

МАН-ын залуус намаа удаа дараагийн сонгуульд ялагдсанд ихэд бухимдаж, “Шинэчилье” хөдөлгөөн байгуулаад байгаа. Тус хөдөлгөөний шинэчлэлийн хорооныхон ирэх аравдугаар сарын 27-нд болох намынхаа Их хурал хүртэл 21 аймаг, нийслэлийн дүүрэг, хороодод ажиллахаар төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд тэд өнөөдөр “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл, хэлэлцүүлэг зөвлөлгөөнийг Хөвсгөл аймагт зохион байгуулахаар болжээ. Мөн тус хорооныхон 21 аймагт “Шинэч­лэлийн өргөө”-г барьж, гишүүд, дэмжигчдээсээ са­нал авахаар болоод буй. Тусгаар тогтнолын ордны гадна талбайд барьсан тус өргөөнд одоогийн байдлаар 3800 гаруй иргэн биечлэн очиж, саналаа илэрхийлсэн байна. Мөн 2100 гаруй дэмжигч шинэчлэлд нэгдэхээр бүртгүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан