Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өвөрхангайн Ардчилсан залуучуудын холбооныхон чуулга уулзалтаа хийлээ
Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд-2013” залуучуудын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.
Тус аймгийн Бүрд сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газарт болох Элсэн тасархайн цогцолбор газар уг арга хэмжээ болсон юм. Энэхүү уулзалт Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааг залуучуудад сурталчлан таниулахаас гадна залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эв нэгдэл нөхөрлөл хөгжлийг дэмжих зорилготой. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтад энэ удаад 400 орчим залуус цуглаж, тэмээн поло, элсний волейбол, олс таталт зэрэг тэмцээнээр өрсөлдөж, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Уг чуулга уулзалтад Ардчилсан залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Саруул, Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм.

0 Сэтгэгдэл