Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрхан дүүргийн ИТХ өнөөдөр хуралдаж Засаг дарга М.Чинболдын хийсэн ажлыг дэнсэлнэ
Сонгинохайрхан дүүргийн ИТХ өнөөдөр хуралдах юм байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болоод дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар ярилцах аж. Мөн энэ хурлаар дүүргийн Засаг дарга М.Чинболдын хувь заяаг шийдэж, Засаг дарга байх эсэхийг нь шийдэх бололтой. Уг нь, тус дүүрэгт МАН олонхийг бүрдүүлж 22 суудал авсан ч дүүргийн Засаг даргаа өөрсдийнхөө сонголтоор баталгаажуулж чадаагүй юм. Учир нь, дүүргийн Засаг даргыг Нийслэлийн Засаг дарга батламжилдаг. Энэ үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл одоогийн Засаг даргаар ажиллаж байгаа М.Чинболдыг санал болгож баталгаажуулсан байдаг юм. Харин өнөөдрийн хуралдаанаар М.Чинболдын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг дэнслэх бололтой. 

Д.Галхүү
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан