Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Шинэ цагийн илгээлтийн эзэд

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” гэсэн үндсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илтгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, эхнээсээ ажилтай, орлоготой болж эхэлсэн. Харин өнөөдөр МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат нар “Ажлын гараа” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гавшгай 15 залуу болон Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ажиллаж буй “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн ажилсаг залуучуудтай уулзан ажлын байран дээр нь очиж танилцлаа. “Уг хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус ажлаа маш сайн хийж хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна” гэж Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат хэлсэн. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутан залуучууд зуны амралтаараа ажилтай, орлоготой болж эх орныхоо бүтээн байгуулалт, тэр дундаа зам, барилга, хадлан, өвөлжөө барих зэрэг ажилд 15 хүний бүрэлдэхүүнтэй баг болон ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа. Сард 500 мянган төгрөгний цалингаас гадна сайн ажиллавал тухайн компаниас нэмэлт урамшуулал олгож байгаа нь залууст урам, эрч хүч өгч ажлаа хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэхэд нэмэр болж байгаа ажээ. Залуучууд ажлыг голж зуны амралтаа хий дэмий өнгөрүүлдэг байсан цаг одоо ард хоцорсоныг эдгээр гавшгай, ажилсаг залуус харуулж чадлаа. Дашрамд дуулгахад “Сумын залуус” төсөл ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилэх бол “Цагийн ажил” төсөл тогтмол хэрэгжих юм. Энэхүү төсөл хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаагаа МЗХ-ныхон илэрхийллээ.

0 Сэтгэгдэл