Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Д.Дэлгэрцэцэг: Эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэснээр шүүхийн ачаалал багасна
Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэгтэй эвлэрүүлэн зуучлалын талаар ярилцлаа.

-Шүүхийн багц хуулийн нэг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Одоо хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хийж байна. Удахгүй анхан шатны шүүхийн дэргэд Эвлэрүүлэн зуучлах хэсэг ажиллаж эхэлнэ. Энэ хэсэгт бэлтгэгдсэн, мэргэшсэн, албан ёсны зөвшөөрөл бүхий гэрчилгээтэй зуучлагч нар ажиллах юм. Өмгөөлөгч, шүүгч, судлаачаас бүрдсэн сургагч багш нар бэлтгэсэн байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэсгийн өрөөний тавилга тоног төхөөрөмжүүдийг дүүргүүдийн шүүхэд хүлээлгэж өглөө. Сүхбаатар дүүргийн шүүхэд гэхэд л Эвлэрүүлэн зуучлах хэсгийн ажиллах өрөөг бэлтгэж, тавилга тоног төхөөрөмжөөр тохижуулсан. Энэ өрөөг талууд уулзахад тохиромжтой, тохь тухтай, ажиллагааны онцлогт тохирсон бусдын анхаарал сарниулахгүй энгийн тавилгаар тохижуулж байгаа. Мөн таван удаагийн сургалтаар 416 гаруй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэсэн. Түүнчлэн шүүх болгон энэ хуулийг сурталчлан таниулах ажил хийж, гарын авлага сурталчилгааны материал иргэдэд тарааж байна.
-Хуульчид эвлэрүүлэн зуучлалыг манай улсад шинээр хөгжиж буй тогтолцоо гэж тодорхойлдог. Тэгэхээр та манай уншигчдад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юуг хэлээд байгааг тайлбарлаж өгөхгүй юү?
-Ази, Европ болон дэлхийн олон улс оронд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо сайн хөгжсөн байдаг. Харин манай улсад шинээр хөгжиж байгаа. Аливаа маргааныг шүүхээр шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг аргын нэг нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа. Энэ нь талууд маргаантай асуудлаар харилцан ярилцаад эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар асуудлаа шийдвэрлэхийг хэлнэ.
Хүмүүсийн хоорондох маргаан голчлон төрөл садан, найз нөхөд, танилын хүрээнд үүсдэг. Тэд төрөл бүрийн эрхийн харилцаанд оролцохдоо харилцан итгэлцлийн үндсэнд ямар нэг баримт бичиг үйлддэггүй. Гэтэл тохиролцоогоо зөрчиж итгэл алдсанаар үл ойлголцол бий болж эцэс төгсгөлгүй маргаан үүсч, эдийн засаг, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд дарамт болдог. Энэ нь эцэстээ бие биеийнхээ дээр гарах гэсэн тэмцэл болж хувирна. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж хэлж болно.
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал нь юу вэ?
-Эвлэрүүлэн зуучлалаар маргааныг шийдвэрлэх үед талууд хэн хэндээ таатай нөхцөл сонгож, сэтгэлд нийцсэн шийдвэрт хүрдэг. Тухайн шийдвэр нь биелэх магадлал өндөр байдгаараа онцлогтой. Цаг хугацаа алдахгүй, эдийн засгийн хувьд зардал багатай, маргаанаа хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой. Харин шүүхийн маргаан нотлох баримт шаардана, хуульд заасан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна, анхан, давж заалдах, хяналтын гээд шүүхийн гурван үе шатыг дамжина. Шүүхийн шат болгонд улсын тэмдэгтийн хураамж төлнө. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуусдаг. Гэтэл эвлэрүүлэн зуучлалаар талууд маргаантай асуудлаар түргэн шуурхай тохиролцоонд хүрч чадвал Эвлэрлийн гэрээ байгуулаад л дуусгавар болох боломжтой. Ямар ч маргаанд улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг төлж байгаа нь шүүхэд төлж буй улсын тэмдэгтийн хураамжаас бага. Мөн эвлэрүүлэн зуучлалыг хаалттай явуулна. Маргааны шийдэл талуудаас хамаарч тэдгээрийн ашиг сонирхолд нийцэж байдаг. Нууцыг хадгална. Талуудын маргааныг зуучлагчаас өөр хүн мэдэх боломжгүй.
-Таван удаагийн сургалтаар 416 эвлэрүүлэн зуучлагч бэлтгэсэн гэлээ. Ингэхэд тэдэнд хуулиар ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Дээд боловсролтой, ял шийтгэлгүй, эрх зүйн чадамжтай байх гэсэн гурван шалгуурыг л тавьсан байгаа. Эвлэрүүлэн зуучлагч заавал эрх зүйч, хуульч мэргэжилтэй байх шаардлагагүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зөвхөн шүүхэд хэрэгжихгүй. Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод ч бас ажиллах боломжтой.
Анхан шатны шүүхэд Эвлэрүүлэн зуучлах хэсгийн ажиллах өрөөг эрүү болон иргэний шүүх хуралдааны танхимаас тусад нь байгуулна. Япон улсын “Жайка”-гийн “Эвлэрүүлэн зуучлал” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн сум дундын шүүх, Баянзүрх дүүргийн шүүхэд туршилтын журмаар Эвлэрүүлэн зуучлах хэсэг ажиллуулаад эхэлсэн.
-Ямар төрлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг ашиглах вэ?
-Эвлэрүүлэн зуучлах аргыг хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн маргаан, иргэний маргаанд ажиллана. Хууль батлагдахаас өмнө гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ тэднийг эвлэрүүлэхийн тулд хуульд заасан эвлэрэн хэлэлцэх хугацаа өгдөг байсан. Энэ хугацаанд тэднийг хэрхэн яаж эвлэрүүлэх, ямар арга хэмжээ, хэн авч явуулах нь тодорхойгүй учраас орхигддог байсан бол одоо хуулиар эцэг эх, хамаатан садан, албан газрын хамт олон, найз нөхөд, багш, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэсэн хүмүүсийг оролцуулж, тэднийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах юм.
Гэр бүлийн маргаанд заавал эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж байгаа нь гэр бүлийг тогтвортой байлгах, хүүхэд өнчрүүлэхгүй байх, тэдний нийгмийн баталгааг хангах, эрх ашгийг хамгаалах төрийн бодлогын л нэг илрэл гэх үү дээ.
-Иргэд энэ аргаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсвэл харьяа дүүргийнхээ шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандана гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Эхлээд өргөдөл хүлээн авах хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлсөн баримтаа өргөдлийн хамт өгнө. Ирсэн өргөдлүүдийг эвлэрүүлэн зуучлагч нарт хуваарилна. Ямар нэг нотлох баримт шаардахгүй. Эвлэрүүлэн зуучлагч нь талуудтай ганцаарчилсан болон хамтарсан уулзалт ярилцлага зохион байгуулна. Ингээд талууд тохиролцоонд хүрвэл Эвлэрлийн гэрээ байгуулах юм. Хэрэв эвлэрэхгүй бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгана. Гэхдээ тухайн хүмүүст шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
-Хэрэв эвлэрлийн гэрээний тохиролцоогоо аль нэг нь биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандаж болох уу?
-Болно. Шүүх эвлэрлийн гэрээг баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гаргана. Үүний дараа албадан биелүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхийг хуулиар зохицуулсан байгаа.
-Эвлэрүүлэн зуучлах хэсэг ажиллаж эхэлснээр шүүхийн ачаалал багасах уу?
-Эвлэрүүлэн зуучлалаар аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэх нь үр дүнтэй ч шүүхийн үйл ажиллагаатай хавсарснаар илүү ач холбогдолтой болно. Нөгөө талаар талуудын хооронд үүссэн маргаанд эвлэрэх боломж олгосноор шүүхийн ачаалал багасна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эвлэрүүлэн зуучлах хэсэг 2011 онд 201 маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 105-ыг нь, 2012 онд 255 маргаанд 134-ийг нь эвлэрүүлсэн байна. Эвлэрүүлсэн маргааны тоо жил ирэх тусам нэмэгдсэн байна

0 Сэтгэгдэл