Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийг хууль бусаар сонгосон гэв
Энэ жил Засгийн газраас оёдлын үйлдвэрүүдэд 23 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгож, сурагчийн дүрэмт хувцас хийлгэхийг холбогдох байгууллагуудад даалгасан. Үүний дагуу ҮХААЯ-наас “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн компаниудад дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх өгсөн. Гэвч “Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” төрийн бус байгууллагынхан үйлдвэрлэл хууль бусаар явж байна гэлээ. Учир нь, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн долоон компанийг сонгож, хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг ШӨХТГ-ынханд ханджээ. Тус газраас долдугаар сарын 25-ны өдрийн 1/44 тоот удирдамжийн дагуу шалгахад “Төслийн сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй ил тод мэдээлээгүй, оёдлын үйлдвэрлэлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь “Зах зээлийн нутаг дэвсгэр эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээг хувиарлахад чиглэсэн”, 13.2.7 дахь заалтын “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн шийдвэр гаргажээ.
Энэ асуудлыг даруй залруулж өгөхийг салбарын яаманд нь мэдэгдсэн ч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлнэ гэдгээ ч төрийн бус байгууллагынхан хэлэв.
Харин энэ талаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Сурагчийн дүрэмт хувцасны тендерт цөөн тооны компанийг хуйвалдааны зарчмаар сонгон шалгаруулаагүйг албан ёсоор хэлье. Дүрэмт хувцасны үйлдвэрлэлд оёдлын 67, сүлжих 48, хялгас ялгах найм, ээрэх зургаа нийт 130 үйлдвэр оролцож байгаа. Сонгон шалгаруулалтгүйгээр долоо компанийг сонгосон гэдэг ташаа мэдээлэл” хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай ч, хичээлийн шинэ жилийн сургаар сөхөгддөг сурах бичиг, дүрэм хувцасны асуудал энэ жилийн улирлын сенсааци ч байж мэдэх юм.

0 Сэтгэгдэл