Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сансарын аюулгүйн тойргоос Цайз зах хүртэлх замыг хаалаа
Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг “Беринг” ХХК өргөтгөн шинэчилж байгаа. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагаас эхлэн долоо хоногийн турш хуваарийн дагуу Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн хааж, зам барилгын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ.
Энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлэн, замын хучилтыг хийж нээх аж. Харин 21-24-ний хооронд Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээх юм байна.
Энэ сарын 24-29-нд Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийж нээхээр болжээ. Тиймээс дээрх хуваарийг харгалзан замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Автозамын газраас анхаарууллаа.
Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг “Беринг” ХХК өргөтгөн шинэчилж байгаа. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагаас эхлэн долоо хоногийн турш хуваарийн дагуу Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн хааж, зам барилгын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ.Энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлэн, замын хучилтыг хийж нээх аж. Харин 21-24-ний хооронд Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээх юм байна.
Энэ сарын 24-29-нд Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийж нээхээр болжээ. Тиймээс дээрх хуваарийг харгалзан замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Автозамын газраас анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
























