Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дугаар хязгаарлах өдрүүдэд тролейбус үнэгүй үйлчилнэ
Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Хан-Уул дүүргийн үйлдвэрийн гудамжны зэрэг 9 зам, 10 орчим уулзварт засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж, хэсэгчлэн хаагаад байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан  хотод орж ирэх тээврийн хэрэгслийн тоо эрс өссөн нь хотын зарим замуудад түгжрэл үүсгэх шалтгаан болжээ. Тиймээс  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг 8 сарын 24-31-ний өдрийг дуустал 8 өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах”  эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ. Ажлын хэсэг 8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ хуагцаанд троллейбусыг үнэгүй явуулах аж, Мөн энэ хугацаанд  Нарантуул захын хойд хаалга хүртэл шинээр автозам тавьж, нарны зам руу чигээр нь гаргах,  нийтийн тээврийн шинэ зогсоол хийх, захын доторх автомашины зогсоолыг цэгцлэх, Мишээл экспо, Жигжиджавын гудамж, Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамжны зорчих хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлуудыг  100 хувь дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр замын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр буурах юм. Түүнчлэн төвийн 6 дүүргийн 17 цэгт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг түрээсийн хураамжгүйгээр зохион байгуулахаар боллоо. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд зах худалдааны төвүүдийн автозогсоолыг цэгцлэх, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачих, журамлах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн  хаяг тодорхойгүй  бол улсын дугаарыг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна.  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжсэн бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах  түр зохицуулалтын арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Ajilaa zuv zohion baiguulj chadahgui ymnudas bolj hudulguund oroltsoj chadahgui boloh ch gej naadam zugaa tsengel gej balairch baihar zamaa yanzjlaj bhgui. Hunii erhig buduulger zorchij mashinaa unaad ch yavj bolhgui ene teneg baliar buriad Bat uul gej neg mal. Ene joohon hotiig zohitsulchahad tadag bna ene uls turiinhun. Mash chuhal ajiltai bhad ymig dandaa tulgaj tgd teriigee buduulgeer zurchuj ard tumend hucheer tulgadag ardchilsan niugem uu ene.
Хамгийн их уншсан