Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуус зам засварын ажилд гар бие оролцоод иржээ

2000 гаруй оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээсэн Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн "Ажлын гараа” төсөлд хамрагдсан “Гавшгай 15” залуусын багууд хариуцаж ажилласан ажлаа тун амжилттай дуусгаад ирж байгаа юм байна. Өчигдөр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажилласан гавшгай залуучууд тун амжилттай ажиллаад иржээ. Энэхүү ажилд Дорнод аймгийн 7 залуу, Сүхбаатар аймгийн 8 залуу нийт 15 гавшгай залуучууд нэг баг болон “Монголын Хурдны Зам" ХХК-д ажилласан юм байна. Уг төсөлд хамрагдсан оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ тухайн компаний зүгээс 250.000 төгрөгний урамшууллыг нэмж авсан гэнэ. Хөтөлбөрт хамрагдсан оюутан залуучууд зуны амралтаараа ажилтай, орлоготой болж эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажилласандаа сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа. Дашрамд дурдахад хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 2000 гаруй оюутан залуучууд хамрагдаж, зуны амралтаараа ажилтай, орлоготой болсон байна.

0 Сэтгэгдэл