Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Пунцагбалжир агсны хүү Энхмөнх эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх нь
Монголын морин спорт уяачдын холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсныг моринд хорхойтой, морь сонирхогчд андахгүй билээ. Тэгвэл сайн эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, нэр хүндийг нь өргөж яваа хүү Энхмөнх өнөөдөр өөрийн Их хангай угшлын адуун сүргээсээ хурдан удмын охин даагыг фэйсбүүк болоод твиттер хуудас ашигладаг хүмүүсийн дунд дуудлага худалдаагаар заржээ. Энэхүү хурдан удмын даагыг Содномын Наранболд гэдэг хүн гурван сая төгрөгөөр худалдаж авсан байна.
П.Энхмөнхийн хувьд хурдан удмын даага зарсан мөнгөөрөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болох ном дэвтэр, үзэг бол авч өгөх саналтай байгаагаа өөрийнхөө фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Мөн өөрийнхөө цахим найз нараас саналыг нь асуусан байна. Түүний энэ саналыг дэмжиж олон хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.
П.Энхмөнх анх удаа хүүхдүүдэд туслаж байгаа нь энэ биш юм. Тэрээр олон улсын хүүхдийн эрхийг хамаалах өдрөөр ч тэр эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулж баярлуулдаг нэгэн юм.



Д.Галхүү

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан