Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Агаарын бохирдлыг хэмжигч тоног төхөөрөмжийг шинэчилнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Агаарын бохирдол хэмжигч суурин харуулын автомат төхөөрөмж” нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна. 2009 оноос Улаанбаатар хотын 4 цэгт суурин харуулын тоног төхөөрөмжийг байрлуулж, 24 цагийн турш хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японы “Horiba” компанид үйлдвэрлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан тул дэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, мэдээллээ шинэчлэх улмаар төсөл хөтөлбөрийн үр дүнг дүгнэх, цаашид баримтлах бодлого төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болжээ. Тендерийн нээлт 9-р сарын 13-ны өдөр болох бөгөөд гэр хорооллоос үүдэлтэй түүхий нүүрсний бохирдол, автомашинаас ялгардаг азотын хийг хэмжих тус бүр 4, 4 тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан