Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболд бусад намуудаас дэмжлэг авч МАН-ын дарга болно гэнэ

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч байгаад хожим нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан, өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа М.Энхболд гэдэг хүнийг МАН-ын дарга гээд л сайтууд бичээд байдаг болж.
Уг нь нэгэн цагт жигүүр байгуулж МАН-ыг, дарга нараа жаахан айлгаж байгаад БСШУ-ны сайдын суудал авч санаа нь амран амаа хамхиж байсан Ө.Энхтүвшин улс төрийн энэ том намын даргын суудалд байж  нэгэн цагт Монгол Улсын ерөнхий сайдын суудал мөрөөдөөд сууж байхад, намын их хурал нь болоогүй байж яагаад М.Энхболд гэдэг хүн МАН-ын дарга болчихов оо. Арай үгүй байлгүй дээ, хэмээн хүмүүс гайхаж байна.

Тэр байтугай хотын намын байгууллагаасаа дэмжлэг аваад “МАХН, АН-ын зарим фракцаас дэмжүүлж байгаа” гээд бичиж. Бичиж юу байхад, мань М.Энхболд мөнгө төлөөд бичүүлж.
Нэг намын дарга болохын тулд нөгөө намаасаа дэмжлэг авдаг сонин жишиг манайд огт байгаагүй л  юм байна.
Энэ бол ихээхэн мөнгөтэй, албан тушаал, төрийн өндөр албан тушаалгүйгээр амь зууж чадахаа байсан хүний л аргаа барж, мөнгө цутган хийж байгаа ажил юм болов уу.

Мэдээж М.Энхболд гэдэг хүний сэтгэлд түмэн том бодол эргэлдэж байгаа. Одоо МАН-ын бага хурлынхныг, тэр “Шинэчилье”  хөдөлгөөний залуучуудыг, тэгээд магадгүй улстөрийн өөр бусад намынхныг мөнгөөр цутгаж байгаад МАН гэдэг улс төрийн энэ том хүчний дарга болоод авъя гэж. Яагаад гэвэл нийслэл хотын газрыг, Монгол Улсын  газар нутгийн худалдаж байгаад тэрбум тэрбумаар тоолох хөрөнгөтэй болсон болохоор тэр.

Гэхдээ угаасаа шунал нь барагдахгүй энэ хүн намынхнаа ч яахав мөнгөөр худалдаад авдаг юм байж. Угаасаа МАСЗХ, өнөөгийн НАМЗХ гэдэг хийрхсэн байгууллагын залуучууд авлигын мөнгөөр амлаж гарч ирсэн юм болохоор түүнд нь хууртагдах нь ойлгомжтой. Тэгээд ч М.Энхболд өөрөө биш юм гэхэд гарын даа нараараа тэднийг дарамтлуулаад “ална шулна” гээд айлгачихаар чинь тэд нь сөгдөөд л өгч байгаа. Саяхан хуралдсан МАН-ын бага хурлаас харахад л тэд чинь хөлсөө гоожуулахаас өөрийг чадахгүй нь харагдсан.  
Гэтэл бас  улстөрийн бусад байгууллага нь эрхэм М.Энхболдыг дэмжээд байна гэв үү. Зарим сайтуудад ингээд биччихсэн байх юм.

Тэгэлгүй яахав дээ. Манай үндэсний бөхөд хүртэл  ам авахдаа цол багатай, ядмаг нэгийг сонгодог биз дээ. Ердөө л гурав хүрэхгүй  жилийн дараа болох сонгуульд аль ч нам олонхи болж засгийн эрхийг авахсан л гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол Улсад хамгийн нэр нөлөөтэй, бас багагүй хүчирхэг энэ МАН гэдэг улстөрийн байгууллагыг аль болох л хүч багатай, сулхан байгаасай гэж бодох нь зүйн хэрэг. Тэгэхээр энэ намыг хамгийн сулхан, ядмаг, муу хүн удирдаж сонгуульд муухан оролцоосой л гэж өрсөлдөгч нар нь бодож байгаа.  Ийм хүн бол сөрөг хүчнийх нь хувьд манай аугаа их газрын наймаачин М.Энхболд.

Юун түрүү энэ хүн газрын наймаачин гэдгээрээ намдаа төдийгүй, улс орон даяараа нэр цуугаа мандуулж алдаршсан нэгэн. Үүгээрээ зөвхөн өөрийгөө төдийгүй намынхаа нэрийг гутаана. Монголчууд “Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гарна” гэдэг. Тэгэхээр улстөрийн ямар нэгэн яриа гарахад МАН гээд л, дарга нь М.Энхболд гэнэ. Тэгэхээр л ойлгомжтой болоод явчихна. “Өө, өнөөх газрын наймаачин уу” л гэнэ шүү дээ. Ингэхээр сонгуульд ямар байх нь ойлгомжтой. УИХ-ын сонгууль болоход “МАН-аас нэр дэвшигч .....” гэхэд л ард нь намын дарга нь сэтгэлд бууна. Тэр нь өнөөх газрын наймаачин ичдэггүй, улайдаггүй, онгоцны ослоор баахан аврагчид  нас барахад инээгээд нэрийг нь дуудаж байдаг  М.Энхболд шүү дээ гээд л шууд сэтгэлд бууна. Тэгээд яахав, ойлгомжтой.

Үүнийг өрсөлдөг намууд нь хэдийнээ тооцоолоод хөөрхий албан тушаалд дуртай М.Энхболдыг  “Дэмжье” гээд байгаа нь тэр. Нээрээ хэн ч гэсэн мэдээж өрсөлдөгчөө сулхан хүч дорой байгаасай л гэж бодно шүү дээ. Тэгэхээр МАН-ын дарга болж 2016 оны сонгуулиар ялаад Монгол Улсын Ерөнхий сайд болъё гэж мөрөөдөн, сэрүүн зүүдэлж яваа хүмүүсээс хамгийн адаг, муу нь өнөөгийн УИХ-ын гишүүн, М.Энхболд юм чинь сөрөг хүчнийхэн нь далдуур дэмжихээс яахав. Хамгийн том өрсөлдөгч МАН гэдэг байгууллага муу уидирдагчтай байж, сонгуульд муу оролцож, цөөхөн суудал авбал сөрөг хүчинд нь л ашигтай. Тэгэхээр тэдний хувьд М.Энхболдыг дарга болгоё гэж байгаа.
90 гаруй жилийн түүхтэй, манай улстөрийн нөлөө бүхий том хүчин МАН-ыг саяхны таван удаагийн ялагдал дээр нь нэрмээд улам унагая гэж байгаа хүн бүр М.Энхболдыг МАН-ын дарга болгохын төлөө хоёр гараа, хоёр хөлтэйгээ хамт өргөн дэмжье.  
МАН бага хурлаа нээлттэй хийж олон нийтээс санал авбал АН, МАХН, гээд өөр юу байдаг юм бусад бүх намынхан очиж М.Энхболдын төлөө саналаа өгөх байх шүү.
0 Сэтгэгдэл
Улаанбаатарын газраар авлигалын хөшөө босгосон хүн дахиад намын дарга МАН маш хурдан сүйрч Ард түмэнд буян болох байхдаа.
he he, hend ch helehguigeer l dotroo mureedeed, dalduur hor nairuuldag baihgui yu, naadah chini
Аssa сайтын хамт олонд Энхболд намын дарга болно гэж хэнд ч хэлээгүй, ийм худлаа мэдээлэл цацаж байгаа хүнийг бид мэдэж байгаа , үүнийгээ авахгүй бол бид шүүхэд хандах болно
he he, hend ch helehguigeer l dotroo mureedeed, dalduur hor nairuuldag baihgui yu, naadah chini
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Ok
Хамгийн их уншсан