Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхэлдэйн театрынхан бууриа сэлгэнэ
Хүүхэлдэйн театр намрын үзвэрийн нээлтээ ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын тайлан тоглолтоор эхлүүлсэн билээ. Театртаа болон үзэгчдэд тайлангаа хүргэсэн арван оюутан БШУЯ, тус театрын захиалгаар ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцдаг аж. Тус театрын илгээсэн анхны багийн охид, хөвгүүд өдгөө Санктпетербургийн театр урлагийн академийн гурав­дугаар дамжаанд суралцаж буй бөгөөд ирэх жил сургуулиа төгсч, театртаа ирэх аж.
Олон жилийн өмнө УДЭТ-ын захиалгаар хойд хөршид ийн оюутнуудыг тэтгэлгээр суралцуулж байсан ба тэдний дунд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, У.Уранчимэг нарын авьяаслаг жүжигчид багтаж байсан юм. Дашрамд, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид дөрвөн жилийн өмнөөс орон нутгийн хүүхэд, багачуудад хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд уран бүтээлээ хүргэдэг болсон юм.
Энэ аяллынхаа хүрээнд тун удахгүй тэд алс баруун хязгаарыг зорьж, Баянхонгор, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай аймгийн бяцхан үзэгчдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”, “Чоно ба долоон ишиг”, “Өнхрүүш” жүжгээ хүргэх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан