Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Т.Аюурсайхан: Бага хурал өнгөлөн далдалсан жүжиг байсан
Намаа удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээлгэсэн хэмээн МАН-ын залуус Ө.Энхтүвшин даргад ам муутай байгаа. Түүнчлэн намаа шинэчлэгдэх ёстой хэмээн үзэж “Шинэчилье” хөдөлгөөн байгуулсан. Харин энэ сарын 5-нд болж өнгөрсөн намын Бага хурлын дараа тэд “Бид хүсэн хүлээж байсан хариултаа авсан” хэмээгээд ус балгасан мэт дуугүй болсон. Тэгвэл Шинэчлэлийн хорооны зарим гишүүн үүнийг Бага хурал өнгөлөн далдалсан жүжиг байсан хэмээн үзэж байна. Энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.
-МАН гурван сонгуульд ялагдсан нь шинэчлэл хэрэгтэйг харуулж байна гэж танай намын залуус ярьж байсан. Бага хурал та бүхний санасан хэмжээнд явж чадсан уу?
-Манай намын Бага хурлаас XXVII их хурлаа зарлан хуралдуулах тов гарлаа. Их хурлыг 720 төлөөлөгчтэйгөөр хийхээр төлөвлөж байсныг манай хорооныхон шахаж шаардсаар 1143 болголоо. Мөн Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг өргөн хүрээнд хийхээр болсон. Энэ ажлын хэсэгт Шинэчлэлийн хорооныхон болон ахмад, дунд үеийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж ажиллах юм. Бага хурлаар бидний шаардаж байсан өмнөх сонгуулиудын үр дүнг нээлттэй ярьж, үнэлэлт дүгнэлт өгөх, намын нэр хүндийг нийгэмд унагааж гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг ярих ёстой байлаа. Түүнчлэн намын даргыг сунгаагаар томилохыг шаардаж, сонгуулийн үеэр намын эсрэг ажилласан гишүүдийнхээ асуудлыг ярихаар төлөвлөсөн ч шийдүүлж чадсангүй. Тиймээс бид орон нутагт ажиллаж, намын дарга хэн байж болох вэ, ямар хөтөлбөртэй хүнийг дэвшүүлж болох эсэхийг хэлэлцүүлэхээр болсон. МАН-ын Бага хурлын уур амьсгал нам доторхи далд бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл дунд, эцэс сүүлдээ тохиролцооны үндсэн дээр болж өнгөрсөн. Нам дотор байгаа далд бүлэглэлүүд энэ эрчээрээ удаан явбал манай намд хор хөнөөл ихтэй. Тиймээс бүлэглэлүүдийг ил болгож, үйл ажиллагааны хатуу зарчим тогтоон, намынхаа төлөө бодлогоороо өрсөлддөг, хариуцлага тооцдог, үр дүнгээр нь урамшуулдаг улс төрийн соёлд суралцах ёстой болж байна. Дэлхийн ихэнх оронд ийм соёл бий. Намын далд бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эцэс сүүлдээ намын хойч үед шинж төрх, агуулгаар баяжигдан өвлөгдөх боллоо. Тиймээс үүнийг таслан зогсоож, зөв хэлбэрт нь оруулах цаг болсон.
-Их хурлаас юу хүлээж байна вэ. Намын дарга хэн болох талаар яригдаад эхэлчихлээ. Хэвлэлүүдээр М.Энхболдын нэр бичигдэх болж. Намынхаа даргаар хэнийг сонгохоо урьдчилан төлөвлөчихсөн юм биш үү?
-Намын Их хурлаар хэлэлцэх олон асуудлын нэг нь намын даргыг сонгох. Үүнээс гадна “Шинэчилье” хорооноос МАН-ын бодлого шинэчлэлийн хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн болон мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт, томоохон тунхаг бичгээ батлахаас гадна МАН сөрөг хүчин болж, ард иргэдийнхээ дунд хэрхэн орж ажиллах ёстойг гаргаж ирнэ. Мөн нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох, салбар бүрт хөгжлийн бодлого тодорхойлох зэргийг хэлэлцэж бодлого боловсруулах ёстой гэж үзэж байна. Намын даргыг Их хурлаар сонгох дүрэмтэй. Намын гишүүд нийтээрээ сонгох, саналаа өгөх, санал болгох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд намын гишүүдээс хэнийг нэр дэвшүүлэх талаар асууна. Намын даргад хэн өрсөлдвөл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, 2016 он гэхэд бидний шинэчлэлийг улам гүнзгийрүүлсэн, ард иргэдийн итгэлийг олсон, хүчтэй сөрөг хүчин болсон боловсон хүчин хэн байж болох вэ гэдгийг энэ үеэр ярилцана. Энэ ч үүднээс Их хуралд асуудлаа тавина. Их хурлын төлөөлөгчийг 1143 болгосон нь ардчилалтай, эрүүл шийдвэр гарах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс намын их хурлын төлөөлөгч сонгох үйл явцад манай хорооноос анхаарал хандуулж байна. Намын гишүүдэд уриалахад төлөөлөгч сонгохдоо идэвхтэй оролцож, гишүүн бүр сонгогдох эрхтэй гэдгийг хэлье. Тиймээс өөрсдийн зүгээс анхаарал тавьж, шударга явуулахад нь хяналт тавьж ажиллана.
-Намын дүрэмд бүх гишүүд санал өгөх, сонгох эрхтэй гэж заасан ч бодит байдалд хэрэгждэггүй шүү дээ. Энэ удаа ч байдал давтагдах нь гэж ярих нэгэн байна лээ?
-МАН-ын сүүлийн 2-3 даргыг их хурлаар биш Бага хурлаар эрх шилжүүлэх маягаар хэдхэн хүн хоорондоо тохиролцож, шийддэг болсон нь үнэн. Үүнийг дагаад бусад шатны удирдлагыг энэ жишгээр томилж, сонгодог зарчимд шилжсэнийг бид хална.
-Нэг хүнийг нөгөөгөөр солих нь шинэчлэл биш гэх нь ч байна. Үүнийхээ оронд намынхаа үзэл баримтлалыг өөрчилбөл шинэчлэл болно хэмээн улс төр судлаачид хэлж байсан?
-Хэн нэгнийг солих нь шинэчлэл биш гэж хэлж байгаа хүмүүс хариуцлагаас зугтаж байна. Шинэчлэлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэгч нь хүн байдаг. Тэгэхээр бид Их хурлаараа чөлөөтэй, нээлттэй ярьж байгаад шинэчлэлийн томоохон зорилго, зорилтыг баталж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай хүмүүсийг сонгох ёстой. Тиймээс хүний асуудлыг заавал ярих хэрэгтэй. Өнгөн дээрээ хүний асуудлыг ярих ёсгүй, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж цэцэрхдэг ч ачир дээрээ цаагуураа нуугдаж, арьсаа хамгаалах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс бид хүнийг нь ч, бодлогыг нь ч ярина.
-МАН-ын Бага хурлын дараа “Шинэчилье” хөдөлгөөний зарим гишүүн бид өмнөө тавьсан зорилгодоо хүрлээ гэж ярьж байсан. Гэтэл та Бага хурал өнгөлөн далдалсан жүжиг байсан гэлээ. Та нарын санаа бодол зөрөлдөж, хагаралдаантай байгаа юм биш үү?
-Энд нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй. МАН-ын Шинэчлэлийн хороо байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд бид намын жирийн гишүүн, дэмжигчтэйгээ хамтарч, тэдний санаачилгаар намын бодлого, хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг боловсруулан ажиллаж байна. МАН-ын Шинэчлэлийн хороо энэ оны долдугаар сарын 1-нээс энэ сарын 5 хүртэл “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг дэмжиж ажилласан. Бага хурлыг хуралдуулах, Их хурлын товыг яаралтай тогтоохын тулд энэ хөдөлгөөнийг дэмжсэн юм. Бид жирийн гишүүдийнхээ захиалгаар бодлого шинэчлэлийн хөтөлбөрөө хэн нэгэн даргын чиглэлгүйгээр хамт олноороо ярилцаж байгаад бодлогоо батлуулж, хэрэгжүүлэх зорилго өвөртөлж байна. Энэ үүднээсээ цаашид тууштай ажиллахаар төлөвлөсөн.
-Танай намын нэр бүхий УИХ-ын гишүүд “Шинэчилье” хөдөлгөөндөө харьяалагдаж, та бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа юу?
-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэлгүй байна. Шинэчлэлийн хороо намынхаа шинэчлэлийн төлөө ажиллаж буй байгууллага. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийгэм, улс төрийн идэвхийг сэргээх, иргэдийн дунд сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгааны ажил хийхийн зэрэгцээ намынхаа төлөө улс төрийн тэмцлүүдэд оролцох, нам доторх болохгүй асуудлыг хөндөж, бодлогын санал хөтөлбөр дэвшүүлэх, эв санааны тунхаг бичиг санаачилж, гишүүдээр гарын үсэг зуруулах зэрэг ажлыг эхлүүлээд явж байна. Намын Их хурлыг хуралдуулснаар шинэчлэл болно гэж бид үзэхгүй байгаа. Тиймээс Их хурлаар батлагдах шийдвэрүүдээ дэвшүүлж, ард түмнийхээ дунд ажилладаг нам болохоос гадна улс төрийн ууган хүчний хувьд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох, залуурдан чиглүүлэх, бодлогын төсөл хөтөлбөрүүдийг санал болгох, сөрөг хүчин болж, эрх баригчдын болохгүй байгаа ажлуудыг сануулж, болж буйг нь дэмжих ёстой. Дээр дурдсан ажлуудыг хийхийн тулд бодлого боловсруулахаар ажиллаж байна.
Hurelsuhiin huuhduud Shinechlel hiine gej yuu baihav dee ?!!
Энэ хошного ардын намын дарга болж шинэчлэх юм уу хахаха, хаа газар даргын сэтэр харагдаж байвал улайрч байдаг аюурсайхан, МОх ганхуяг, хялар энхтүвшин, батсүмбэрэл нарын шинэчлэлийн санааш мэднээ эд бодлого, үзэл баримтлалын шинэчлэл ярих мэдлэг нь хүрэхгүй, хүн ярина, өөрсдөө очих санаа бий, очиж чадахгүй бол очих гэж байгаа хүнээс нь хэдэн халтар цаас аваал ***** үмхсэн ам болно
АН томоохон алдаа гаргачихгүйл бол МАН дахиж улс төрийн тавцанд лидер болж чадахгүйлдээ. АН энэ байдлаараа явах юм бол улс төрийн карьер хөөсөн хүмүүс бүгд л АН-д орж их хурлын сонгуульд дахин дахин ялах болно. Тэгэхлээр МАН-ын залуус зоригтой хөдөлж санаачлагыг өөрсөддөө авч хуучнаасаа, хуучинсагуудаасаа яаралтай салах хэрэгтнй байна.
MAH nasgui bolsoon...evler
ӨӨРИЙНХӨӨ НАМЫГ ДЭНДҮҮ ИХ ҮГҮЙСГЭЭД БАЙГАА НЬ ЮМ ҮЗЭЭГҮЙ ХҮН ГЭДГИЙГ Д ХАРУУЛААД БАЙХ ШИГ БАЙНА ДАА
Намаа удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээлгэсэн хэмээн МАН-ын залуус Ө.Энхтүвшин даргад ам муутай байгаа. Түүнчлэн намаа шинэчлэгдэх ёстой хэмээн үзэж “Шинэчилье” хөдөлгөөн байгуулсан. Харин энэ сарын 5-нд болж өнгөрсөн намын Бага хурлын дараа тэд “Бид хүсэн хүлээж байсан хариултаа авсан” хэмээгээд ус балгасан мэт дуугүй болсон. Тэгвэл Шинэчлэлийн хорооны зарим гишүүн үүнийг Бага хурал өнгөлөн далдалсан жүжиг байсан хэмээн үзэж байна. Энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа. -МАН гурван сонгуульд ялагдсан нь шинэчлэл хэрэгтэйг харуулж байна гэж танай намын залуус ярьж байсан. Бага хурал та бүхний санасан хэмжээнд явж чадсан уу?
-Манай намын Бага хурлаас XXVII их хурлаа зарлан хуралдуулах тов гарлаа. Их хурлыг 720 төлөөлөгчтэйгөөр хийхээр төлөвлөж байсныг манай хорооныхон шахаж шаардсаар 1143 болголоо. Мөн Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг өргөн хүрээнд хийхээр болсон. Энэ ажлын хэсэгт Шинэчлэлийн хорооныхон болон ахмад, дунд үеийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж ажиллах юм. Бага хурлаар бидний шаардаж байсан өмнөх сонгуулиудын үр дүнг нээлттэй ярьж, үнэлэлт дүгнэлт өгөх, намын нэр хүндийг нийгэмд унагааж гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг ярих ёстой байлаа. Түүнчлэн намын даргыг сунгаагаар томилохыг шаардаж, сонгуулийн үеэр намын эсрэг ажилласан гишүүдийнхээ асуудлыг ярихаар төлөвлөсөн ч шийдүүлж чадсангүй. Тиймээс бид орон нутагт ажиллаж, намын дарга хэн байж болох вэ, ямар хөтөлбөртэй хүнийг дэвшүүлж болох эсэхийг хэлэлцүүлэхээр болсон. МАН-ын Бага хурлын уур амьсгал нам доторхи далд бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл дунд, эцэс сүүлдээ тохиролцооны үндсэн дээр болж өнгөрсөн. Нам дотор байгаа далд бүлэглэлүүд энэ эрчээрээ удаан явбал манай намд хор хөнөөл ихтэй. Тиймээс бүлэглэлүүдийг ил болгож, үйл ажиллагааны хатуу зарчим тогтоон, намынхаа төлөө бодлогоороо өрсөлддөг, хариуцлага тооцдог, үр дүнгээр нь урамшуулдаг улс төрийн соёлд суралцах ёстой болж байна. Дэлхийн ихэнх оронд ийм соёл бий. Намын далд бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эцэс сүүлдээ намын хойч үед шинж төрх, агуулгаар баяжигдан өвлөгдөх боллоо. Тиймээс үүнийг таслан зогсоож, зөв хэлбэрт нь оруулах цаг болсон.
-Их хурлаас юу хүлээж байна вэ. Намын дарга хэн болох талаар яригдаад эхэлчихлээ. Хэвлэлүүдээр М.Энхболдын нэр бичигдэх болж. Намынхаа даргаар хэнийг сонгохоо урьдчилан төлөвлөчихсөн юм биш үү?
-Намын Их хурлаар хэлэлцэх олон асуудлын нэг нь намын даргыг сонгох. Үүнээс гадна “Шинэчилье” хорооноос МАН-ын бодлого шинэчлэлийн хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн болон мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт, томоохон тунхаг бичгээ батлахаас гадна МАН сөрөг хүчин болж, ард иргэдийнхээ дунд хэрхэн орж ажиллах ёстойг гаргаж ирнэ. Мөн нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох, салбар бүрт хөгжлийн бодлого тодорхойлох зэргийг хэлэлцэж бодлого боловсруулах ёстой гэж үзэж байна. Намын даргыг Их хурлаар сонгох дүрэмтэй. Намын гишүүд нийтээрээ сонгох, саналаа өгөх, санал болгох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд намын гишүүдээс хэнийг нэр дэвшүүлэх талаар асууна. Намын даргад хэн өрсөлдвөл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, 2016 он гэхэд бидний шинэчлэлийг улам гүнзгийрүүлсэн, ард иргэдийн итгэлийг олсон, хүчтэй сөрөг хүчин болсон боловсон хүчин хэн байж болох вэ гэдгийг энэ үеэр ярилцана. Энэ ч үүднээс Их хуралд асуудлаа тавина. Их хурлын төлөөлөгчийг 1143 болгосон нь ардчилалтай, эрүүл шийдвэр гарах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс намын их хурлын төлөөлөгч сонгох үйл явцад манай хорооноос анхаарал хандуулж байна. Намын гишүүдэд уриалахад төлөөлөгч сонгохдоо идэвхтэй оролцож, гишүүн бүр сонгогдох эрхтэй гэдгийг хэлье. Тиймээс өөрсдийн зүгээс анхаарал тавьж, шударга явуулахад нь хяналт тавьж ажиллана.
-Намын дүрэмд бүх гишүүд санал өгөх, сонгох эрхтэй гэж заасан ч бодит байдалд хэрэгждэггүй шүү дээ. Энэ удаа ч байдал давтагдах нь гэж ярих нэгэн байна лээ?
-МАН-ын сүүлийн 2-3 даргыг их хурлаар биш Бага хурлаар эрх шилжүүлэх маягаар хэдхэн хүн хоорондоо тохиролцож, шийддэг болсон нь үнэн. Үүнийг дагаад бусад шатны удирдлагыг энэ жишгээр томилж, сонгодог зарчимд шилжсэнийг бид хална.
-Нэг хүнийг нөгөөгөөр солих нь шинэчлэл биш гэх нь ч байна. Үүнийхээ оронд намынхаа үзэл баримтлалыг өөрчилбөл шинэчлэл болно хэмээн улс төр судлаачид хэлж байсан?
-Хэн нэгнийг солих нь шинэчлэл биш гэж хэлж байгаа хүмүүс хариуцлагаас зугтаж байна. Шинэчлэлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэгч нь хүн байдаг. Тэгэхээр бид Их хурлаараа чөлөөтэй, нээлттэй ярьж байгаад шинэчлэлийн томоохон зорилго, зорилтыг баталж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай хүмүүсийг сонгох ёстой. Тиймээс хүний асуудлыг заавал ярих хэрэгтэй. Өнгөн дээрээ хүний асуудлыг ярих ёсгүй, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж цэцэрхдэг ч ачир дээрээ цаагуураа нуугдаж, арьсаа хамгаалах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс бид хүнийг нь ч, бодлогыг нь ч ярина.
-МАН-ын Бага хурлын дараа “Шинэчилье” хөдөлгөөний зарим гишүүн бид өмнөө тавьсан зорилгодоо хүрлээ гэж ярьж байсан. Гэтэл та Бага хурал өнгөлөн далдалсан жүжиг байсан гэлээ. Та нарын санаа бодол зөрөлдөж, хагаралдаантай байгаа юм биш үү?
-Энд нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй. МАН-ын Шинэчлэлийн хороо байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд бид намын жирийн гишүүн, дэмжигчтэйгээ хамтарч, тэдний санаачилгаар намын бодлого, хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг боловсруулан ажиллаж байна. МАН-ын Шинэчлэлийн хороо энэ оны долдугаар сарын 1-нээс энэ сарын 5 хүртэл “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг дэмжиж ажилласан. Бага хурлыг хуралдуулах, Их хурлын товыг яаралтай тогтоохын тулд энэ хөдөлгөөнийг дэмжсэн юм. Бид жирийн гишүүдийнхээ захиалгаар бодлого шинэчлэлийн хөтөлбөрөө хэн нэгэн даргын чиглэлгүйгээр хамт олноороо ярилцаж байгаад бодлогоо батлуулж, хэрэгжүүлэх зорилго өвөртөлж байна. Энэ үүднээсээ цаашид тууштай ажиллахаар төлөвлөсөн.
-Танай намын нэр бүхий УИХ-ын гишүүд “Шинэчилье” хөдөлгөөндөө харьяалагдаж, та бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа юу?
-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэлгүй байна. Шинэчлэлийн хороо намынхаа шинэчлэлийн төлөө ажиллаж буй байгууллага. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийгэм, улс төрийн идэвхийг сэргээх, иргэдийн дунд сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгааны ажил хийхийн зэрэгцээ намынхаа төлөө улс төрийн тэмцлүүдэд оролцох, нам доторх болохгүй асуудлыг хөндөж, бодлогын санал хөтөлбөр дэвшүүлэх, эв санааны тунхаг бичиг санаачилж, гишүүдээр гарын үсэг зуруулах зэрэг ажлыг эхлүүлээд явж байна. Намын Их хурлыг хуралдуулснаар шинэчлэл болно гэж бид үзэхгүй байгаа. Тиймээс Их хурлаар батлагдах шийдвэрүүдээ дэвшүүлж, ард түмнийхээ дунд ажилладаг нам болохоос гадна улс төрийн ууган хүчний хувьд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох, залуурдан чиглүүлэх, бодлогын төсөл хөтөлбөрүүдийг санал болгох, сөрөг хүчин болж, эрх баригчдын болохгүй байгаа ажлуудыг сануулж, болж буйг нь дэмжих ёстой. Дээр дурдсан ажлуудыг хийхийн тулд бодлого боловсруулахаар ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
ганбаа
энэ акурмын загас зардаг байсан залуу хэзээ ингэж томорчоо вэ мөн саяхан даа гайхалтай юмаа амжилт
2013.08.28
2013.08.22
2013.08.22
2013.08.21
2013.08.21
2013.08.21
























