Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бизнес эрхлэгчид Төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлжээ
Монгол Улсын эдийн засгийн салбарт сайнгүй үзүүлэлтүүд давамгайлж эхэлсэнтэй холбогдуулж Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлөөс Төрийн гурван өндөрлөгт хандаж мэдэгдэл хүргүүлсэн байна.


Тус мэдэгдлийг Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхим, Монголын бизнесийн зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын зөвлөл болон СEO клубээс дэмжиж байгаа аж.

Монголын эдийн засаг дахь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрс багасч, төлбөрийн тэнцэл 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан болохыг онцолжээ. Түүнчлэн валютын наашлах урсгал зогссоны улмаас валютын ханш сүүлийн жилүүдэд байгаагүйгээр савалсан нь үнэ өсөх, инфляци нэмэгдэх, амьжиргааны түвшин доошлоход хүргэсэн гэдгийг ч мэдэгдлийнхээ эхэнд дурдсан байна.

Үүнээс гадна тус мэдэгдэлд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас гадна бизнесийн эрх чөлөөг хязгаарлах татварын багц хуулиуд батлагдах гэж байгаа нь хөрөнгө оруулалтыг зогсонги байдалд оруулж байгаа гэдгийг тэмдэглэсэн байна. Тиймээс тус зөвлөлийн зүгээс Төрийн өндөрлөгүүдэд хандаж дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай эрх зүйн орчинг яаралтай бүрэлдүүлж, хөрөнгө оруулалтын салбарыг улс төрийн нөлөөллөөс хамгаалах зэрэг гурван зүйл бүхий уриалгыг гаргажээ. Тодруулбал, тус уриалгад Засгийн газрын зүгээс экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, холбогдох дэд бүтэц, экспортын төмөр замыг байгуулах асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдэхээс гадна бодлогын асуудлыг шийдэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах шаардлагатай болохыг онцолсон байна. Мөн төрийн зохицуулалтыг шударга, цомхон, оновчтой болгох, эдийн засгийн эрх чөлөөг сэргээх, төрийн дарамтыг багасгах, төрийн зохицуулалтыг өөрийг нь хуульчлах бодит хэрэгцээ, шаардлага гарч байна гэж тус зөвлөлийн зүгээс үзжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан