Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Беларусийн засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Беларусийн засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотод болж байна.
Хуралдаанд Бүгд Найрамдах Белорусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд, хамтын ажиллагааны Беларусийн хэсгийн дарга ноён А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчид, Монголын хэсгийн дарга Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус 2 улсын Засгийн Газар нь хот байгуулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлээ хэмээн онцлож байгаа юм. Мөн 2 талын хооронд 2013 онд хэрэгжүүлэхээр яригдаж буй өндөр, дээд  түвшний айлчлал, тухайлбал Беларусь Улсын Ерөнхий Сайдын Монгол улсад хийх айлчлалын бэлтгэл ажил, айлчлалын үеэр байгуулах баримт бичиг, хэлэлцээрийн бэлтгэл ажлын талаар хоёр тал санал солилцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан