Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шинэ усан оргилууртай боллоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн төрлийн хөдөлгөөн, гурван төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17 ам.метр талбай бүхий усан оргилуур өнөөдөр нээгдлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү нар оролцов. Усан оргилуурыг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 300 га газрыг хамрахаас одоогоор 30 га талбайг тохижуулаад байна. Нийслэлийг "Эко" хот болгох төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ. Цаашид 2.6 км дугуйн замын гэрэлтүүлэг, явган, гүйлтийн, цанын 2.4 км хосолсон замыг гэрэлтүүлгийн хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан