Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ноос ноолуурын чиглэлд Шинэ-Зеланд улстай хамтарч ажиллана
Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж идвэхижүүлэх зорилгоор Гадаад хэргийн яамны сайдын урилгаар Шинэ Зеландын гадаад харилцааны сайд Маррэй Маккали манай улсад ажиллаж байгаа билээ.

Сүүлийн  жилүүдэд  Шинэ-Зеландын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхол их байгаа юм.  Үүнтэй холбогдуулан  ҮХАА-н сайд Х.Баттулга Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суугаа ноён Карл Воркерыг хүлээн авч уулзлаа.
Шинэ-Зеланд улс нь таван сая хүрэхгүй хүн амтай, 50 орчим сая малтай хонь гололсон зөвхөн хөдөө аж ахуйн салбартаа арав гаруй тэрбум долрын экспортыг хийдэг орон юм.

Монгол, Шинэ-Зеландын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа төдийлөн сайн хөгжөөгүй байгаа боловч Хамгийн сүүлд Шинэ-Зеландын Cavalier Wool Holdings компанийн захирал Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа ноосны чиглэлээр хамтарч ажиллах болсон нь хамтын ажиллагааны  эхлэл тавигдсан үйлд явдал болсон юм.

Шинэ-Зеланд улсын хувьд таван жилийн өмнөөс Хятад улстай чөлөөт худалдааны хамтын ажилгааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд сүүний чиглэлээр түлхүү хамтарч ажилладаг юм байна. Харин манай улстай ноос ноолуурын чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн.
Энэ үеэр ҮХАА-н сайд Х.Баттулга хэлэхдээ: Монгол улс газрынхаа баялгийг түүхийгээр биш боловсруулаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож  экспортлох зорилго тавьсан. Монгол хонины ноосыг Шинэ-Зеландын технологи, инженерүүдийг ашиглан тодорхой хэмжээгээр боловсруулахаар хамтын ажиллагаа явагдаж эхэлсэн. Уул уурхай, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,   аж үйлдвэрийг хөгжүүлэх, нөхөн төлждөг хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоог бүрэн ашиглах зэрэг томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд мах сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх,түүхий эдийг хоршоогоор бэлтгэн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжах, ноосонд урамшуулах өгөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас Чингис бондыг гаргаж ноос, ноолуур, арьс шир, сүү, хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдэд  зээл олгон , техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад дэмжлэг үзүүлж байгаа тухай хэлсэн байна.  

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг 2014 оны 3 дугаар сарын 10-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.  Тус хуралд Шинэ-Зеландын хөдөө аж ахуйн сайдыг оролцуулах саналыг манай тал тавьсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан