Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй
“Валютын ханш өссөнтэй холбогдуулан шатахууны үнэ өснө. Үүнийг дагаад нийтийн тээврийн үнэ 500 төгрөг болно” гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд нь Нийслэлийн ийтийн тээврийн газартай гэрээ байгуулсаны үндсэн дээр зорчигч тээвэрлэх эрхтэй болдог. Үүний дагуу энэ оны долдугаар сарын 26-ны өдрийн гэрээнд зааснаар “Хот дотор их багтаамжийн автобусанд том хүн-400, хүүхэд-200, хот орчмын их багтаамжийн автобусанд том хүн 500-2200, хүүхэд 200-1200 төгрөг” байхаар тогтсон байна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр тарж байгаа мэдээлэл нь ташаа гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдэгдлээ. Иймд Нийслэлийн нийтийн тээврийн газар Цагдаагийн ерөнхий газарт энэхүү ташаа мэдээллийн эх сурвалжийг тодруулж хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн тухай албаны эх сурвалж өгүүллээ.
“Валютын ханш өссөнтэй холбогдуулан шатахууны үнэ өснө. Үүнийг дагаад нийтийн тээврийн үнэ 500 төгрөг болно” гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд нь Нийслэлийн ийтийн тээврийн газартай гэрээ байгуулсаны үндсэн дээр зорчигч тээвэрлэх эрхтэй болдог. Үүний дагуу энэ оны долдугаар сарын 26-ны өдрийн гэрээнд зааснаар “Хот дотор их багтаамжийн автобусанд том хүн-400, хүүхэд-200, хот орчмын их багтаамжийн автобусанд том хүн 500-2200, хүүхэд 200-1200 төгрөг” байхаар тогтсон байна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр тарж байгаа мэдээлэл нь ташаа гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдэгдлээ. Иймд Нийслэлийн нийтийн тээврийн газар Цагдаагийн ерөнхий газарт энэхүү ташаа мэдээллийн эх сурвалжийг тодруулж хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн тухай албаны эх сурвалж өгүүллээ. О.Тайвансайхан
0 Сэтгэгдэл
























