Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх гарцыг хайв
“Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдэвт олон улсын семинар зохион байгууллаа. Уг семинарт японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч төрийн бус байгууллагынхан болоод нийслэлийн болон орон нутгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэршээлтэй иргэд мөн тэдний асран хамгаалагчид нь оролцсон юм. Тэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэгт хөдөлмөрийн чадвараа 60-100 хувь алдсан иргэнийг хамааруулж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдгээрийг нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагуудад татан оруулах, олон улсын жишгээр бие даан амьдрах системийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Түүнчлэн одоогоор монголд энэ төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах бие даан амьдрах боломж бүрдээгүй бөгөөд үүнийг нэвтрүүлэхэд энэ удаагийн семинарын онцлог нь оршиж байгаа ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах систем гэдэг нь тэдгээрийн гэр бүлийн шийдвэрт үндэслэн бие даалгах явдал юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр бүлийнхэнээс нь хараат гэр орон, мөнгө санхүү болоод түүнд туслах хүмүүсийг тусгайлан бэлтгэн ажиллуулах зэрэг бүх л зүйлд нь төр болоод Засгийн газрын бодлогоор шийдвэрлэхийг хэлдэг ажээ. Энэ системийг Японы Засгийн газар амжилттай хэрэгжүүлж хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажилладаг байна. Тиймээс “Түгээмэл хөгжил” ТББ энэхүү системийг монголд нэвтрүүлэхэд Засгийн газар болоод бусад шатны байгууллагууд бүх л талаар дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.
“Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдэвт олон улсын семинар зохион байгууллаа. Уг семинарт японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч төрийн бус байгууллагынхан болоод нийслэлийн болон орон нутгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэршээлтэй иргэд мөн тэдний асран хамгаалагчид нь оролцсон юм. Тэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэгт хөдөлмөрийн чадвараа 60-100 хувь алдсан иргэнийг хамааруулж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдгээрийг нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагуудад татан оруулах, олон улсын жишгээр бие даан амьдрах системийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Түүнчлэн одоогоор монголд энэ төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах бие даан амьдрах боломж бүрдээгүй бөгөөд үүнийг нэвтрүүлэхэд энэ удаагийн семинарын онцлог нь оршиж байгаа ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах систем гэдэг нь тэдгээрийн гэр бүлийн шийдвэрт үндэслэн бие даалгах явдал юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр бүлийнхэнээс нь хараат гэр орон, мөнгө санхүү болоод түүнд туслах хүмүүсийг тусгайлан бэлтгэн ажиллуулах зэрэг бүх л зүйлд нь төр болоод Засгийн газрын бодлогоор шийдвэрлэхийг хэлдэг ажээ. Энэ системийг Японы Засгийн газар амжилттай хэрэгжүүлж хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажилладаг байна. Тиймээс “Түгээмэл хөгжил” ТББ энэхүү системийг монголд нэвтрүүлэхэд Засгийн газар болоод бусад шатны байгууллагууд бүх л талаар дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.
О.Сайхан
0 Сэтгэгдэл
























