Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хорих ангиас суллагдаад гарч буй залуусыг ажлын байранд зуучлах ажлыг эхлүүлнэ

Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байгаа ажээ. Энэхүү уулзалтын үеэр МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” ял эдэлж дуусаад суллагдан гарч буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Учир нь суллагдаад гарч буй залуусыг нийгэм тэр бүр таатай хүлээж авдаггүйгээс гадна ажилд ороход маш хүндрэлтэй байдаг. Тиймээс энэхүү асуудлыг бага ч гэсэн хэмжээнд шийдвэрлэхэд “Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн ажлын нэгээхэн хэсэг нь чиглэгдэж байгаа юм байна. Мөн “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”-ноос тус өдөрлөгийн үеэр ном, хуучин хувцас тараах зэрэг үйл ажиллагааг мөн явуулах ажээ. Тус хорих 429-р анги дээр цаашид МЗХ-ны зүгээс сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахаар болжээ.

0 Сэтгэгдэл