Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуучуудын өдрөөр “Хариу нэхээгүй тус” аянд нэгдэцгээе

ХАХНХЯ-аас санаачлан Олон улсын болон Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хөгжилд хамтдаа” өдөрлөгийг 8 сарын 25 нд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулахад оршиж байгаа ажээ. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй МЗХ уг өдрийг тохиолдуулан томоохон цуврал ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хариу нэхээгүй тус” сайн санааны аяны нээлтийг хийхээр болжээ. Энэхүү аян нь амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулах бөгөөд тэрхүү хайрцагт та хичээлийн хэрэгсэл болоод бусдад хэрэгцээт зүйлсийг авчирч сайн санааны аянд нэгдэх боломжтой. Жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд өнгөрсөн жил “Дусал цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг зохион байгуулж байсан билээ. Мөн тус холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” тус өдөрлөгийн үеэр “Цагийн ажил”, “Оюутныг давхар ажил хийх” ажилд бүртгэхээс гадна залуучуудаас орон сууцны судалгаа авах, МЗХ-ны дэргэд үйл ажиллагаа явуулдаг залуучуудын хороодод болон сайн дурын ажилд бүртгэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан