Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний нягтрал ихэссэн. Замын хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд түр өөрчлөлт хийхээр болж, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамаарч хөдөлгөөнд оролцохоор болсон. Тухайлбал, энэ сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус зэрэгт үйлчлэхгүй ажээ. Мөн таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хамаарахгүй ажээ.
Харин 31-ныг дуустал иргэдэд тролейбус үнэ төлбөргүй үйлчлэх юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан