Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис хааныг онголсон газрын тухай найман домог, таамаг
1227 оны наймдугаар сарын 25-нд Монголын эзэнт гүрнийг байгуулсан их хаан Чингис таалал төгссөн өдөр. Харин түүнийг хаана оршуулж онголсон бэ гэдэг нь өнөө хүртэл нууц хэвээрээ. Тэрээр аян дайн хийж яваад нас барсан ч шарилыг  эх нутагт нь авчирч нутаглуулан хэн нэгэн нь шарилыг нь хөндөж сүйтгэхгүйг бодож машид нууцалсан гэдэг. Ийм болохоор Чингис хааныг оршоосон газрын тухай янз бүрийн таамаг, домог байдаг.
Чингис хааны шарилын тухай хамгийн түгээмэл найман домог таамгийн  талаар оросын http://smartnews.ru сайтад ингэж бичжээ.
 
1.    Адуун сүргээр талхлуулж нууцалжээ
Их хааныг оршуулсны дараагаар түүний ойр шадар хүмүүс нь түүний шарил хаана байгааг бусдад мэдүүлэхгүй, хөндөж сүйтгүүлэхгүйн  тулд 10 мянган адуугаар талхлуулж газрыг нь ул мөргүй болгосон гэдэг. Үүний зэрэгцээ оршуулахад байлцсан гэрчүүдийг ч устгасан байна. Энэ нь их хааныг оршуулахдаа их хэмжээний үнэт эрдэнэс, эдлэл хэрэглэл хамт хийж оршуулсантай холбоотой гэнэ.

2.    Шарил нь Сэлэнгэ мөрний ёроолд бий
Өөр нэг таамаг бол Чингис хааны шарил Сэлэнгэ мөрний ёроолд байгаа гэнэ. Энэ таамгаар бол монголчууд том далан барьж мөрний усыг хааж байгаад эзэн хаана оршуулаад ёслол дуусмагц далангаа эвдсэн гэнэ. Иймд Сэлэнгэ мөрөн эзэн хааны шарилыг мөнхөд нууцлан урссаар байгаа юм байна.

3.    Бурхан халдун дахь оршуулга

Эзэн хааныг өөрийн нь гэрээслэлийн дагуу Бурхан-Халдун уулнаа оршуулсан гэдэг. Ганцхан яг хаана оршуулсныг хэн ч хэлж мэдэхгүй, тэгээд ч өнгөрсөн найман зуун жилийн хугацаанд газар зүйн нэр томъёо байнга өөрчлөгдөж тэр уул хаана байгааг мэдэхгүй болсон гэнэ.

4.    Монголчуудын өөрсдийг нь таамаг
Монголчуудын өөрсдийн ярьдаг нэг хувилбараар бол түүний шарилыг төрсөн газраас нь хайх нь зөв гэнэ. ХХ зууны төгсгөлөөр монголын эрдэмтэд, их хааныг Хэнтийн ууланд нутаглуулсан гэсэн гаргалгаанд хүрсэн. Батлагдаагүй эх сурвалжаас үзэхэд үүндээ бас нэг их итгэлтэй биш байгаа бололтой. Япончууд болохоор тэнд Чингис хааныг биш харин түүний ач хүү Хубилай болон хамтран зүтгэгчдийг нь оршуулсан гэж үздэг.

5.    Америкчуудын хувилбар
2001 оны төгсгөлөөр монголын нийслэл Улаанбаатараас 360 км зайтай газарт америкийн эрдэмтэд томоохон оршуулга олсон. Энд 60 хүний цогцос бүхий 40 оршуулга байсан. Энд үнэт зүйлс байгаагаас үзэхэд томоохон хүнийг оршуулсан нь харагддаг. Америкчууд тэгээд энэ бол зүгээр ч нэг язгууртан биш монголын хаадын нэгийг оршуулсан газар гэж итгэлтэйгээр мэдэгдсэн юм. Гэсэн ч монголын эрх баригчид америкчуудыг тийшээ очиж судалгаагаа үргэлжлүүлэхийг хориглон зогсоосон.

6.    Монгол-японы таамаг
2004 онд монгол-японы хамтарсан археологчид зүүн монголын нутгаас XIII-XY  зууны үеийн том ордны суурь олсныгоо Чингис хааны ордны суурь гэсэн гаргалгаа хийжээ. Гэтэл ордны суурийн зэргэлдээгээс амьтны яс бүхий дөрвөн ч нүх олдсон нь өмнөх дүгнэлтээсээ буцахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл тэр нь ордны суурь биш харин бунхан байх гэхэд хүрчээ. Гэхдээ судлаачид Чингис хааны онгон эндээс нэг их холгүй байгаа гэж байгаа. Энэ олдвор юутай ч их хааны онгоны нууцыг тайлж чадаагүй.

7.    Хятадын таамаглал
Голдуу хятадын зарим судлаачид Чингис хааныг хятадын нутагт оршуулсан гэж үздэг. Домгоор бол өнөөгийн хятадын нутаг болох Ордосын нутгаар явж өнгөрөөд Чингис хааны шарилыг авч явсан тэрэг шаварт суусан гэнэ. Тэгэхээр хааны хамтран зүтгэгчийн нэг тэрэг рүү ойртон очиж “Хаан таны улс, таны төрсөн нутаг Дэлүүн болдог, төрөл төрөгсдөд чинь хүрэх яагаа ч үгүй  байна” гэж хэлжээ. Тэгэхэд тэрэг хөдөлж цааш явсан гэнэ. Тэгээд тэнд нь гэр барьж, дурсгал мөнхжүүлснээр тэнд жил бүр тахига ёслол болдог болсон байна.

8.    Өвөр Байгалийн домог
Чингис хааныг оршуулсан газрын тухай орост бол Ононгийн домог хэмээн тархсан байдаг. Энэ домгоор бол Чингис хааны онгон монголын зүүн хойд, өвөр байгалийн хязгаарын нутгаар дамжин урсдаг Онон голын ёроолд байдаг байна.
Харин Агын буриадын түүхч Жигжиджав Доржиевич болохоор өөрийгөө оршуулах газрыг Чингис хаан өөрөө сонгож өөрийн төрсөн газар Дэлүүн болдогийн Хөдөө аралд онголсон гэсэн гэдэг.
0 Сэтгэгдэл
hench bvv olog
IKH KHANTAN MINI AMAR TAIVAN BAIG.
Tsoo shine 2012 oni Lexus LX570 zarna.( Guilt 0 km, khar / shargal salon). Utas: 9999-7608 or 9826-0169.
Ikh Khan-nii ongon oldohgui hench olohgui shuvuu ideed baatsan
Olj yaah geed baigaan
наадахыгаа тэр оросуудад очиж хэл. Наана чинь тэртэй тэргүй, аваргын балгас, Өглөгчийн хэрэм зэргийг огт дурдаагүй байгаа биз дээ. Ордос дахь Чингисийн онгоныг ч нэрээр нь бичээгүй л байна.
Burhan haldun gedeg uul haa bgaa ni todorhoigui bolson gej. Uul baij l bgaa shuudee. Erhem bichigch mini. Jaahan unen yum bich l de. 5 tsaas olj bno. Oorygoo medleggui gedgee busdyn omno haruulj olood yaach ch yum bilee de. Tuuh, soyoloo sudalaa humuusee!
наадахыгаа тэр оросуудад очиж хэл. Наана чинь тэртэй тэргүй, аваргын балгас, Өглөгчийн хэрэм зэргийг огт дурдаагүй байгаа биз дээ. Ордос дахь Чингисийн онгоныг ч нэрээр нь бичээгүй л байна.
Хамгийн их уншсан