Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шатсан захаас олдсон мөнгө тус газарт үйл ажиллагаа явуулдаг ломбардных байж болзошгүй гэнэ
“Нарантуул” худалдааны төвийн шатсан хэсгээс 40 мянган ам.доллар, зургаан сая төгрөг бэлнээр олдсон тухай мэдээлэл байгаа. Тэгвэл энэ нь тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан ломбард болон банкуудын бэлэн мөнгөний машинд байсан мөнгө бололтой. Гэхдээ энэ мөнгө нь хэд орчим төгрөг байсныг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Ямартай ч банкуудын бэлэн мөнгөний машинд байсан мөнгө бүрэн шатсан гэдгийг тус газар ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байна. Тэрчлэн ломбарднуудын хадгалах савнаас шалтгаалж, үнэт эдлэлүүд ч шатсан байдалтай олдсон аж.
Харин шатаж нас барсан хүний хувьд жижиг биетэй эмэгтэй хүний цогцос байх магадлалтайг шинжээчид дүгнэж байгаа гэнэ. Цогцсын хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
“Нарантуул” худалдааны төвийн шатсан хэсгээс 40 мянган ам.доллар, зургаан сая төгрөг бэлнээр олдсон тухай мэдээлэл байгаа. Тэгвэл энэ нь тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан ломбард болон банкуудын бэлэн мөнгөний машинд байсан мөнгө бололтой. Гэхдээ энэ мөнгө нь хэд орчим төгрөг байсныг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Ямартай ч банкуудын бэлэн мөнгөний машинд байсан мөнгө бүрэн шатсан гэдгийг тус газар ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байна. Тэрчлэн ломбарднуудын хадгалах савнаас шалтгаалж, үнэт эдлэлүүд ч шатсан байдалтай олдсон аж. Харин шатаж нас барсан хүний хувьд жижиг биетэй эмэгтэй хүний цогцос байх магадлалтайг шинжээчид дүгнэж байгаа гэнэ. Цогцсын хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
























