Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хууль бус үйлдлийг илрүүлэн зогсоолоо

Хилчдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь төмөр замын ажилтнууд улсын хилээр их хэмжээний валют, эд зүйл хууль бусаар нэвтрүүлж буй талаар мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн дагуу наймдугаар сарын 22-ны өдрийн 21.40 цагт Замын АЗШНБ-оор 06-15ДГА улсын дугаартай Старекс маркийн автомашинаар зорчиж явсан төмөр замын ажилтан А нарын авч явсан ачаа, эд зүйлд үзлэг хийхэд БНХАУ-ын талаас их хэмжээний юань, монгол төгрөг оруулж ирснийг илрүүллээ. Улсын хилээр хууль бусаар их хэмжээний валют оруулж ирэх явдал нь Монгол Улсад төгрөгийн ханш унагах, хуурамч валют эргэлтэнд орох зэрэг эрсдэлтэйгээс гадна гэмт бүлэглэлүүдийн хил дамнасан мөнгө угаах үйлдэл байж болзошгүй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Харин энэ удаагийн тус зөрчлийг Монгол Улсын дархан хилийн амгалан байдлын төлөө ажиллаж буй хилчид цаг алдалгүй илрүүлж үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан