Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг намрын чуулганаар батална

Цэцэрлэгт хүүхдээ хамруулах нь эцэг эхчүүдийн толгойн өвчин болж байна. Жил ирэх тусам нийслэлд шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр төрөлт ч ихэслээ. Гэтэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насныхны тал хувь нь гэртээ цоожлуулаад үлдэж буй дүр зураг хаа сайгүй. Энэ асуудлыг төр засгаас шийдвэрлэхээр ажиллаж буй ч цэцэрлэг барих газар байхгүй, зарим дүүрэгт газар байлаа ч төсөв мөнгө нь шийдэгдэхгүй өнөөдөртэй золгосон. Тэгвэл С.Ганбаатар, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нарын гишүүн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачилсан. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Нэр бүхий гишүүдийн са­наачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бид хуулийн төслөө өнгөр­сөн хаврын чуулганаар өргөн барьсан. Зарим зүйл заалтад нь өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Ту­хайлбал, Сургуулийн өм­нөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруул­сныг тусгайлан хууль болгохоор боллоо.
Уг асуудал ХАХНХЯ, БШУЯ, Эрүүл мэндийн яамны харь­яанд багтаж буй. Учир нь, цэцэрлэгийг боловсролын байгууллага гэж үздэг. Гэтэл Хүүхэд харах үйлчилгээг боловсролын байгууллага гэж үзэхэд хэцүү болчихоод байна. Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд асрах тухай асуудал учраас ХАХНХЯ-нд зайлшгүй хамааралтай болно. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөл­бөрт ч энэ асуудал тус­гагдсан. Энэ намрын чуулганаар хуу­лийн төслөө оруулж, төсөв мөнгөө батлуулж чадвал ирэх оны зургадугаар сарын 1-нээс хэрэг­жүүлэхээр төлөвлөсөн. Тэгэхээр 2014-2015 оны хичээлийн жилд Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдүүд хам­рагдах боломжтой болох юм.

-Улсын хэмжээнд өнөөд­рийн байдлаар цэцэрлэгийн насны хэчнээн хүүхэд бай­на вэ. Үүнээс хэчнээн нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм бол?
-Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 2-5 насны 230 мянган хүүхэд байгаа статистик гарсан. Эдгээр хүүхдээс 150 мянга нь цэцэрлэгт хамрагддаг. Нийт хүүхдүүдийн 40 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ жил хүүхдийн тоо өнгөрсөн жилийн­хээс эрс нэмэгдсэн. Ту­хайл­бал, миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн насны 22 мянган хүүхэд байгаагаас 10 мянга нь гэртээ үлдэж байна. Ирэх жилүүдэд энэ тоо 15, 20 мянга болно. Учир нь, нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн цэцэрлэгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хаах үүрэг даалгавар өгсөн байна лээ. Миний очиж ажилласан нэг цэцэрлэг гэхэд хаагдаж, тэнд хүмүүжиж байсан 150 хүүхдийг өөр хорооны цэцэр­лэгт хуваарилсан гэсэн. Гэтэл нөгөө цэцэрлэгүүд нь хүчин чадал хэтэрсэн учир авч чадахгүй гээд байгаа. Жил ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдэж, цэцэрлэгийн тоо багасч байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн цэцэрлэг шинээр барихаар улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгасан ч өнөөг хүртэл аль нь ч баригдаагүй байна. Баригдах нь бүү хэл тендер нь ч зарлагдаагүй. Үүний араас хөөцөлдөөд явахаар цэцэрлэгүүдийн ба­рил­­гын зураг байхгүй, нэгдсэн зурагтай болно гээд шийд­вэр гарсан ч зургаа хэн нь ч хийгээгүй байх жишээтэй. Зураггүй гээд тендер зар­лаагүй гэсэн тайлбар хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр нэг цэцэрлэгийг 680 сая төгрөгөөр барихаар төсөвт суулгасан ч бодит амьдралд нэг цэцэрлэг тэрбум төгрөгөөр баригдаж байна. Хэрэв тендер зарлавал цэцэрлэгийн барилгын талыг нь барих компани шал­­гаруулах болчихно. Манай дүүрэгт най­ман хороо огт цэцэрлэггүй. Цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбоотой дүүр­гийнхээ цэцэрлэгүүдээр шөнөжингөө явж нөхцөл бай­далтай танилцлаа. Эцэг эхчүүд маш их бухимдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар гаргалгаагаа яаралтай гаргах хэрэгтэй.

-Хувийн цэцэрлэгүүдийн үнийг буулгахад та бүхэн анхаарч болохгүй юу?
-Эцэг эхчүүд ядаж хувийн цэцэрлэгийн үнийг буулгаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байна. Гэтэл бид хувийн цэцэрлэгийг хянах боломжгүй. Харин улсаас нэг хүүхдэд сард олгогддог 116 мянган төгрөгийг хувийн цэцэрлэг рүү баталж өгөөд сарын төлбөрөө 60-80 мянган төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэж гэрээ хийвэл зүгээр. Энэ мөнгөний 70 нь хоолны 46 мянга нь багшийн зардал болон бусад зүйлд зарцуулагддаг. Асуудлыг ийм байдлаар шийдвэл, маш олон хувийн цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, олон мянган хүүхэд авах боломж бүрдэх юм. Хувийн цэцэрлэгүүд урсгал зардал авдаг. Тэр нь нэг хүүхдэд 40 гаруй мянган төгрөг. Энэ мөнгө хүрэлцдэггүй учир эцэг эхчүүдээс өндөр төлбөр нэхээд байдаг. Улсын цэцэрлэгт олгож байгаа мөнгийг хувийнхт мөн олговол үнэ нь 2-3 дахин буурах учиртай. Хэрэв сарын 60-80 мянган төгрөгийн төлбөртэй болчихвол эцэг эхчүүд хүүхдээ өгнө гэж ярьж байна. Мөн үүн дээр бидний боловсруулсан хуулийн төсөл батлагдвал асуудлыг нааштайгаар шийдэж болно. Шинээр төгссөн болон тэтгэвэртээ гарсан ахмад багш нар бидний санаачилсан хуулийн төсөл батлагдвал ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Эрхийг нь нээгээд өгчихвөл нэг багш дор хаяж таван хүүхэд хүмүүжүүлээд явах боломжтой юм билээ. Цэцэрлэг, сургуулийн багш нараас гадна энэ үйл­чилгээг эрхлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байна. Энэ хуулийг гаргаж асуудлыг шийдэхгүй бол цэцэрлэг бариад хангаж чадахгүй. Ганц жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар 100 цэцэрлэг хэрэгтэй байна. Гэтэл цэцэрлэг барих газар ч алга. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол гэр бүлийн хоёрын нэг нь гэртээ хүүхдээ харах хэрэг гарна. 

-Хүүхэд харах үйлчил­гээний тухай хуулийн төсөлд тухайн албан байгууллага ажилтнуудынхаа хүүхдийг нэг өрөө гарган тохижуулж, цэцэрлэг болгох талаар тусгасан байсан. Энэ талаа­раа манай уншигчдад дэлгэ­рэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих зорил­гоор ийм зүйл заалт оруул­сан. Байгууллагууд тусгай байр болон мэргэжлийн багш шаардлагатай хэмээн бос­го тогтоочихдог учраас тэр бүр нөхцөл нь бүрддэггүй. Хүү­хэд харах үйлчилгээний хэлбэ­рээр байгууллагынхаа 1-2 жижиг өрөөг гаргаж бол­но. Тухайлбал, 20 хүүхэд харах үйлчилгээг нээнгүүтээ тэнд тодорхой тооны багш ажил­луулах боломжтой шүү дээ.

-Шинээр ашиглалтад орж буй орон сууцны нэг давхрын 4-5 өрөөг цэцэрлэг болгох эрхийг нь холбогдох бай­гууллагууд өгчихвөл гэртээ цоожлуулах хүүхдийн тоо эрс багасах юм биш үү. Энэ талаар та бүхэн судалж үзсэн үү?
-Хувийн цэцэрлэгүүд орон сууцны нэгдүгээр дав­­­­­­харт нээгдэж байгаа. Мэр­гэж­лийн хяналтын ерөн­хий газраас байрнуудын нэг­­дү­гээр давхарт цэцэрлэг ажил­­луулахыг хориглодог юм билээ. Бид үүнийг хүлээн зөв­­шөөрөхгүй байна. Хүүхэд ха­рах үйлчилгээний тухай хууль батлагдвал нэгдүгээр давхар байтугай 3-4 давхарт амь­дардаг нэг айл 4-5 хүүхэд аваад харах боломжтой болно. Тиймээс нэгдүгээр дав­харт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийг зог­­соож болохгүй. Тэд өөрийн эзэмшлийн байранд цэцэрлэг ажиллуулах эрх өгнө гээд байгаа. Гэтэл үйлчилгээний бай­гууллагуудын ихэнх нь түрээсийн байранд үйл ажил­лагаа явуулдаг шүү дээ. Тий­мээс энэ асуудалд анхаарч ажиллана.
0 Сэтгэгдэл
хүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал монголын ирээдүйг сайн хүүхдүүд азтай бас боловсрол нийгэмшилд маш сайн нөлөөтэй шүү энэ хуулийг батлагдахийг хүлээж байна
ЗӨВ ШҮҮ
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
erhem emegtei gishuud nasnaasaa ert tetgevert garch helmegden hohirson ehchuudiin setgelzuigeer naadchihaad tag bolchihson shd, tetgeveriig ni nemne nuhun tulbur olguulna ntr gesen yasan be, ene talaaraa todorhoi hariug hevlel medeelleer yaj shiidej baigaaga medegdeechee, sur duulian bolgoood l tag bolchihson shd, olon ehchuud emegteichuud bayarlaad l huleeseer odoo gomdol teeseer burhan boloh um bn l doo
ene gej hudlaa soliorson avgai um um ruu uscheed yenegteed l yavahiin, uuriiguu reklamdaad uy ch hiigeegui hiij ch chadahguin bj sagsuu avgai zailaachee, enenii huusen um gej uy bsiin, zail
Хүүхэд харах үйлчилгээ бол цэцэрлэг биш лдээ. орлуулах , дүйцүүлэх үйлчилгээ гэж үзэж багйаа бол сайн муу талыг нь сайн бодолцох хэрэгтэй байх шүү, таны карьер хүүхдийн эрхийг зөрчих байдлаар дэмжигдэх ёсгүй гэдгийг санаарай.
Хамгийн их уншсан