Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“MTV” суваг шилдгүүдээ тодрууллаа

“MTV” суваг энэ оны шидэг видео клипүүдийг тодрууллаа. Энэ шалгаруулалтын хамгийн нэр хүнд бүхий “Оны шилдэг видео” төрөлд Жастин Тимберлейк  "Mirrors" клипээрээ ялсан байна. “Шилдэг эмэгтэй видео” төрөлд Тейлор Свифт, “Шилдэг эрэгтэй видео” төрөлд Бруно Марс ялжээ.  Селена Гомесийн "Come and Get It" дуу нь “Шилдэг поп” төрөлд ялсан байна. Харин шилдэг хип –хопчноор Бен Хаггерти ба Райан Льюисын хослол шалгарав. Шилдэг рок видеогоор “Thirty Seconds To Mars” хамтлаг шалгарчээ.
Мөн Тимберлейкид орчин үеийн хөгжмийн видеог хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Майкл Жексоны нэрэмжит "Video Vanguard" шагнал гардуулжээ. Урьд нь энэ шагналыг Дэвид Боуи, Мадонна, Жорж Майкл, "Роллинг стоунз",  Бритни Спирс нар хүртэж байсан юм.“MTV” суваг нь шилдэг видео клип шалгаруулах ёслолын ажиллагааг 1984 оноос хойш явуулж байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан