Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хорих ангиас суллагдаад гарч буй залуус ажлын байраар хангагдах боломжтой боллоо

Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ, түүний дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болсон “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залууст зориулан “ Олуулаа уншъя” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэл санаагаа хуваалцаж, ар гэрийнхэн нь хорих ангийн номын санд ном хандивлалаа. Мөн уг арга хэмжээний үеэр МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”-ноос тус өдөрлөгийн үеэр ном, хуучин хувцсыг тараасан бол “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” ял эдэлж дуусаад суллагдан гарах гэж буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах болон сургалтанд хамруулах ажлын талаар танилцуулжээ. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй тус ангийн нийгмийн ажлын албанаас ирэх 9 сард “Номын баяр” зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд уг арга хэмжээнд Монголын нэртэй зохиолч, яруу найрагчдыг оролцуулах, номын сангийн нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар МЗХ-ны “Хүмүүнлэгийн Хороо”-ноос хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн юм. Мөн тус анги сургалтын танхимтай бөгөөд уг танхим нь оёдол, мужааны чиглэлээр сургалт явуулдаг байна.

0 Сэтгэгдэл