Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Нийслэлд таксины таван зогсоол ашиглалтад орлоо
Улаанбаатарт таксины гурван зогсоол ашиглалтад орлоо. Уг зогсоолыг “Улаанбаатар зам засвар арчлалт” компани хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн хэмжээнд таксины 12 зогсоол хийж гүйцэтгэхээс Центрпойнт буюу Голомт банкны картын төв, ТБД андууд, Яаралтай тусламжийн 103-ын уулзварын урд гэсэн гурван газарт таксины жолооч ашиглалтад оржээ. Таксины зогсоолыг бүрэн хийж дууссаны дараа Замын цагдаагийн газраас стандартын шаардлага таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах аж.
Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт таксийн 5 зогсоолын байршлын саналыг хүргүүлэн Хот байгуулалт, Газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хуралд танилцуулжээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын А/189 тоот “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гарч, газрыг нь шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар таксины таван зогсоолд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд: Жаргалант үйлчилгээний төв, Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төв рүү чиглэсэн хэсгүүдэд таксины зогсоол байгуулахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн 2014 онд 5 байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийж, зогсоол байгуулах хөрөнгийг 2014 онд төсөвт суулгах аж.
Улаанбаатарт таксины гурван зогсоол ашиглалтад орлоо. Уг зогсоолыг “Улаанбаатар зам засвар арчлалт” компани хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн хэмжээнд таксины 12 зогсоол хийж гүйцэтгэхээс Центрпойнт буюу Голомт банкны картын төв, ТБД андууд, Яаралтай тусламжийн 103-ын уулзварын урд гэсэн гурван газарт таксины жолооч ашиглалтад оржээ. Таксины зогсоолыг бүрэн хийж дууссаны дараа Замын цагдаагийн газраас стандартын шаардлага таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах аж. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт таксийн 5 зогсоолын байршлын саналыг хүргүүлэн Хот байгуулалт, Газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хуралд танилцуулжээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын А/189 тоот “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гарч, газрыг нь шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар таксины таван зогсоолд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд: Жаргалант үйлчилгээний төв, Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төв рүү чиглэсэн хэсгүүдэд таксины зогсоол байгуулахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн 2014 онд 5 байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийж, зогсоол байгуулах хөрөнгийг 2014 онд төсөвт суулгах аж.
0 Сэтгэгдэл
























