Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Швейцарийн шүүгчийн жилийн цалин 126206 евро

Шүүх засаглал, шүүгчийн хараат бус байдал дэлхийн ямар ч улсын хувьд нэн тэргүүнд анхаарал тавьдаг чухал зүйлийн нэг. Тиймээс дэлхийн улс болгон шүүгчийн хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаардаг. Ийм боломж бүрдүүлдэг олон зүйлс байдгаас хамгийн чухал нь цалин хөлсний хэмжээ гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Хангалттай цалин авдаггүй ядуу шүүгч авлига авахгүй тас гүрийн шударга шийдвэр гаргах магадлал бага болохоор анхаарахаас ч өөр аргагүй. Иймд улс болгон өөрийн санхүү, эдийн засгийн боломж, иргэдийн дундаж цалин зэргийг харгалзан үзээд шүүгчдийнхээ цалинг аль болох өндөр тогтоохыг хичээдэг.

Жишээ болгоод Европыг авч үзэцгээе. Европын холбооноос өнгөрсөн жил гаргасан судалгаагаар Швей­ца­­рийн шүүгчид тат­вар суутгалаа төлсний дараа гар дээрээ жилд дунджаар 100 956 еврогийн цалин авдаг байна.

Сард ойролцоогоор 8000 гаруй евро гэсэн үг. /Төгрөгөөр тооцвол хэд болохыг уншигч та өөрөө валютын ханш харж байгаад тооцоод үзээрэй./ Их үү бага уу? Харьцуулахад Молдов улсын шүүгчийн жилийн дундаж цалин нь 2572 евро. Европын бүх орны шүүгчийн жилийн дундаж цалин 25 348 евро.
Нэгэн цагт генерал болохыг мөрөөддөггүй байлдагчийг тааруухан байлдагч гэдэг шиг сайн шүүгч болгон тушаал ахисаар дээд шүүхийн шүүгч болохыг мөрөөддөг биз. Дээд шүүхийн шүүгч гэдэг эрх мэдэл ч илүү, цалин пүнлүү ч өндөр. Сонирхуулахад, Швейцарийн дээд шүүхийн шүүгч жилдээ 264000 еврогийн цалин авдаг, Испанийнх 111932 евро, Оросынх 47265 евро, Германых 73679 евро, Данийх 172738 еврогийн цалин авдаг байна. Европын хэмжээнд “шинэковууд”  нь “архаг”-уудаасаа 1,9 дахин бага цалин авдаг аж. Туркийн анхан шатны шүүхийн шүүгчийн сарын цалин 1,5 мянган ам.доллар, Өмнөд Солонгосынх 5000 орчим ам.доллар, Испанийнх 3000 евро, Америкт дунджаар 8000 гаруй ам.доллар. Харин манайд 3,7 сая төгрөгөөс доошгүй.

Цалингийн нэмэлтийн хувьд орон болгон өөрийн гэсэн онцлогтой. Жишээлэхэд, Исланд, Норвеги, Швейцарьт зөвхөн Дээд шүүхийн шүүгчид л зарим тохиолдолд цалин дээрээ нэмэлт авдаг. Албани, Черногор, Туркт шүүгчдийн цалин дээр заримдаа шагнал боддог бол Гүрж, Литви улсад хөдөлмөрийн хүнд нөхцөл, ачааллын нэмэлт цалин гэж олгодог. Эстон, Унгар, Латви, Румынд эрүүл мэндийн ба амь насны даатгалыг төр даадаг бол Черногорт төрөөс байр өгдөг, Мальтад машин өгдөг. Унгарт шүүгчид нь шилжин суурьших, хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд төрөөс тусламж авдаг. Харин Франц, Итали, Гүрж, Испани улсад зөвхөн тодорхой үзүүлэлтэд хүрсэн шүүгчдэд л тодорхой тооны хөнгөлөлт үзүүлнэ. Англид шүүгчдийн замын зардал, зочид буудлын хөлсийг даадаг бөгөөд томилолтоор явбал хоногийн 21 фунтээр тооцон нэмэлт өгдөг бөгөөд томилогдон ажиллах болсон хотдоо орон сууцгүй тохиолдолд байрны түрээсийн тодорхой хувийг төлдөг. Харьцуулахад, Хятадын хөдөө орон нутгийн шүүгчид сардаа 150 ам.доллар авдаг гэж зарим эх сурвалж батлаж байх юм. Том хотуудын шүүгчид нь 500-600 ам.долларын цалинтай гэнэ. Энэ мэтээр цалин багатай байдаг болохоор зарим газар шүүгчид нь тухайн хэрэгт оролцсон өмгөөлөгчдийн хөлсний 10-20 хувийг авдаг гэсэн мэдээ ч байна. Гэхдээ манай урд хөршийн шүүхийн талаар бодит мэдээлэл тун хомс болохоор энэ бүх мэдээллийн үнэн худлыг шалгахад бэрх юм.

Шүүгчдийн жилд авдаг цалингийн хэмжээг тухайн улсын дундаж цалинтай харьцуулахаар их сонин дүр зураг харагддаг. Жишээлэхэд, Швейцарийн шүүгч татвар төлөхөөс өмнө жилдээ 126 206 еврогийн цалин авдаг нь тус улсын дундаж цалингаас 2,2 дахин өндөр аж. Авлигын төвшин хамгийн бага байдаг орнуудын нэг ч гэлээ санхүү, эдийн засгийн боломж, иргэдийн орлогын хэмжээ дэлхийд маш дээгүүр ордог болохоор ингэж өгөхөөс ч өөр яалтай гэж бодмоор.
Гэтэл эдийн засаг, иргэдийн орлого гэх мэт үзүүлэлтээрээ Швейцариас хол дутаад байхгүй Германы шүүгчдийн жилийн дундаж цалин 41127 евро. Энэ нь Германы иргэдийн дундаж цалингаас 0,9 хувь бага байгаа юм.
Европын холбооны хамгийн ядуу орнын нэг Румыний шүүгчдийн жилийн дундаж цалин нь 25750 евро байгаа нь иргэдийнхээ дундаж цалингаас 4,8 дахин их. Манай хойд хөршийн шүүгчид жилдээ улсын хэмжээний дундаж цалингаас 2,6 дахин их буюу  жилийн дундаж цалин 15988 еврогийн цалин авдаг.

Шүүгчдийн дундаж цалин ба хүн амын дундаж цалин хоорондын харьцааны зөрүү ингэж ялгаатай байхад тухайн улсын явуулж байгаа бодлого, авлигын төвшин, иргэдийн авлигыг үл тэвчих байдал нөлөөлж буй бололтой. Швейцарь авлигын төвшин доогуур ч гэлээ дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болохоор их мөнгийг байнга дагалдаж явдаг их эрсдлээс шүүгчдээ хамгаалахын тулд ийм өндөр цалин өгдөг байж болох юм. Харин Германы хувьд иргэдийн ухамсар, авлигыг үл тэвчих төвшин өндөр болохоор шүүгчдийн жилийн дундаж цалин ч ийм байгаа байх. Румыний хувьд иргэдийн дундаж цалингаас өндөр байх зайлшгүй шаардлагатай бололтой. Социалист систем задран унасны дараах доройтлоос гарах гэж яваа улсын иргэдийн зүгээс төрд үзүүлэх итгэлийг сэргээх нэг арга нь шүүгчдийн хараат бус байдлыг хангах явдал болохоор шүүгчид ч ингэж өндөр авч байгаа биз. Гэхдээ шинээр ажилд орсон шүүгч улсын хэмжээний дундажаас бага цалин авдаг Германыг эс тооцвол дэлхийн дийлэнх оронд шүүгчид анх алба хашиж эхэлсэн цагаасаа өндөр цалин авдаг аж. Манай улс ч дэлхийн нийтийн энэ жишгийг дагаад ирэх оноос шүүгчдийн цалинг нэмэхээр болсон гэдгийг та лав сонссон биз. Харин шүүгчдийнхээ ирэх жилээс авах цалин ба улсын дундаж цалин хоорондын харьцаа ямар байхыг тодруулж чадсангүй.
0 Сэтгэгдэл
nemeed helhed shuuhchiin tsalin usuh tusam awilgiinh n une nemegdej baidag. tegeh tusam yaduu ardad haltai hurungtungvvded eeltei shuuh zasaglal bii bolj bgamda!!!
goddamn, end yer n tsalin yamar hamaatai ym be bi muisiin huuliig tugssun. huulichid bol hunii amidraliig shiiddeg ghd bno. a gehdee ted uursduu iim mergejil songodog uursduu shuugch bolii gj boldog tuunees bish ard tumen ted nariig songodgvi manaid teged ch tangargatnii shuuh baihgvi. yamar heregtei gj shuuhchiin tsaling nemeed bgan be? ted uursduu l shuugch bolj hunii amidralaar toglii gj shuugch bolchood etses suuld n amidral ahuy hetsvv tsalin nemuulii geh erh bhgvi shvde. hunii hergiig shudargaar shuuyi gj bgaa bol tsalin baisan bgagvi shudraga shvvdeg baih heregtei. tegj chadhgvi bol zail gj bganshd
Хамгийн их уншсан