Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Монгол Улсын хөгжлийн загвар”-ыг тодорхойлох илтгэл шалгаруулна
МАН-ынхан “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд дуулгалаа. Эрдэмтдийн бүтээлийг энэ сарын 20-ноос ирэх аравдугаар сарын 1-н хүртэл хүлээн авах юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээл тодорхой үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх шаардлагатай бөгөөд ирсэн бүтээлийг үндэслэн “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулах аж. МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр дээрх бодлогыг 2030 он хүртэлх хугацаатайгаар боловсруулж, хэрэгжүүлэхээр амлаж байжээ. Гэвч сонгуульд ялагдсанаар уг бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч тус намынхан сөрөг хүчний байр сууринаас уг бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлж байв.

Өөрөөр хэлбэл, эрдэмтэд тухайн ажилладаг салбар бүртээ тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид яаж хөгжүүлэх талаар илтгэлдээ бичих юм. Тэрхүү илтгэлээс гарсан шилдэг санаануудыг нэгтгэн цогц бодлого боловсруулах аж. Энэ хүрээнд эрдэмтдийн дунд дээрх уралдааныг зарласан бөгөөд 20 сая хүртэлх төгрөгийн шагналын сантай гэсэн. Хурлын үеэр тус намын гишүүд “Монгол Улс нэгдсэн цогц бодлоготой байх ёстой. Ийм бодлогуудыг боловсруулж байсан ч үе, үеийн УИХ хэлэлцэж байгаагүй” гэв.
0 Сэтгэгдэл
ямарч бодлоггүй нам байсан юм уу?эссэ уралдаан зарлаж бодлогоо тодорхойлох болоо юу даа.
Хамгийн их уншсан