Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
С.Бямбацогт: Улс төрчид нэгдмэл байр суурьт хүрч, зөв шийдвэр гаргах хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярьж байна. Чуулганаар ямар асуудал хэлэлцэх ёстой гэж үзэж байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж, хөрөнгө оруулалт үргэсэн мэтээр ярьж, тайлбарлаж байна. Дэлхий нийтээр нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний үнэ буурсан. Нөгөөтэйгүүр, эдийн засаг хүнд байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагч томоохон компаниуд хүндрэлийг далимдуулан манай эрх баригчдыг буулгаж авахыг оролдож байна. Мөн Гадаадын хөрөнгө оруулалталттай хуульд зохицуулах ёстой зүйл заалтууд бий. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт уул уурхай, ашигт малтмалын салбарт орж ирдэг байхад Ашигт малтмалын тухай хуульд тодорхой бус байна. Тиймээс нэн тэргүүнд энэ хуулийг шинэчилж, батлах шаардлага тулгарсан.
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Манайхан Рио Тинтог Монголд Хөрөнгө оруулсныхаа дараа ашиггүй ажилла гэж хэлээгүй. Гадаадынхан илүү ашигтай, Монголчууд бага ашиг олж болохгүй. Харилцан ашигтай хамтран ажиллах санал тавьж буй юм. Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч учраас тэднийг төлөөлөн төр засагт ажиллаж байгаа хүмүүс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө бодлого үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэр үүднээс энэ асуудлыг шийдэхийг шаардаж буй юм.
-Эдийн засагт үүссэн хямралыг даван туулах төлөвлөгөө гаргаж ирэх ёстой гэж та хэлж байсан.
-Засгийн газар ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцүүлэх талаар оруулж ирэх ёстой. 2009, 2010 оны хямралын үед бид эрсдэлгүй давах төлөвлөгөө баталж байсан. Гэтэл одоогийн Засгийн газар хямралыг давах төлөвлөгөө оруулж ирэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай болон бусад хуулиас гадна улс орны нийгэм, эдийн засгийг хэрхэн тогтвортой байлгах талаархи гарцыг эрэлхийлэх ёстой. Хэрэв оруулж ирвэл бид хамгийн түрүүнд зөвшилцөх юм. Засгийн газар хуулийг хэрэгжүүлдэг байгууллага учраас ажилдаа санаачилгатай хариуцлагатай хандах ёстой. Харин энэ ажлыг хийж дийлэхгүй байгаа бололтой. Хаврын чуулганы төгсгөлд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Энэ үед 17 асуудал хэлэлцэхээс гадна цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, улс орны амьдралд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
-Гашуунсухайтын боомт дээр нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ асуудал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Үүнд сөрөг хүчний төлөөллийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Төрөөс төмөр замын чиглэлд баримтлах бодлогыг 2010 онд баталсан. Тавантолгой-Сайншанд-Дорнод, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавихаар болсон. 2010 онд баталсан баримт бичигт Монгол Улсын үндсэн төмөр зам өргөн царигтай байна, салбарлан гадагш шууд гарах чиглэлийг Засгийн газар шийдвэрлэхээр заасан. УИХ-ын баталсан тогтоолын хүрээнд Засгийн газар шийдвэрээ гаргасан байх. Цагаан хаднаас цааш нарийн төмөр зам тавих нь УИХ-ын тогтоолын төслийг зөрчөөгүй. Экспортын гол бараа бүтээгдэхүүн, валютын нөөцийг бүрдүүлэх чухал салбар учраас бид нүүрснийхээ экспортыг хэрхэн тогтвортой болгох, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Энэ дашрамд, нэг зүйлийг хэлэхэд, нүүрсээ уурхайгаас шууд төмөр зам руу ачдаг боломж бололцоог хайх ёстой. Олон шат дамжлагаар хийх нь хор хохирол ихтэй. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр асуудалд хандвал бид юу ч хожихгүй.
-МАН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ямар асуудлыг судалж байгаа юм бол?
-Намын Их хурлаар бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, дүрэм, мөрийн хөтөлбөр зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ. Тэр болгоныг тус бүрт нь хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ удаагийн хурлаар бид намынхаа дотоод асуудлыг ярихаас гадна Монгол Улсын нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаж буй зүйлүүдийг хэлэлцэхээрээ онцлогтой. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хямралыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцоно.
-Эдийн засаг хямарч байна гэх тооцоо судалгааг танай намын бүлгээс гаргаж тавиад буй ч Ерөнхий сайд бүх зүйл хэвийн гэж хэлсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Миний зөв, буруу гэж нэгнийгээ буруутгаад яах вэ. Бодит байдал ард түмний нуруун дээр ачаа болж л мэдэгдэнэ шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан болгон үнэн эсвэл худлаа байдаг гэдэг үүднээс ард түмэн битгий хандаасай. Өөрсдийнх нь амьдрал сайжирсан уу, үгүй юү гэдгийг дэнслээд үзэхэд л мэдэгдэнэ. Тэд өргөн хэрэглээний барааны үнээр үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан гээд Ерөнхий сайд ярихаар түүнд итгэж, шилний цаанаас чихэр долоож амьдрах цаг биш байх. Улс төрчид хэрэлдэж, маргалдан, бие биендээ цэцэрхэлгүйгээр нэг тийш харан асуудлыг шийдэх хэрэгтэй.
-Намын Их хурлаар дотоод бүтцийн асуудлыг ярина. “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнгөрсөн хугацаанд МАН-ын авлига авсан гэх болон гэмт хэрэгт холбогдоод буй хүмүүсийг цэвэрлэнэ гээд байгаа. Үнэхээр цэвэрлэгээ хийх шаардлагатай юм уу?
-МАН ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр явдаг. Өөрөөр хэлбэл, уламжлал, шинэчлэлийн бодлогыг хослуулж явж ирсэн. Хэн нэгнийг буруутгаад байх шаардлага байхгүй. Болж байгаа зүйлийг сайшааж, болохгүйг нь ярьж хэлэлцэнэ. 1970-аад оны залуус энэ байр сууринаас хандаж байгаа.
танай нам засгийн эрхийг хүн алж мөнгө амлаж байж аваад юу хийсэн билээ. тэр үёд чи наад үгээ хэлж байхгүй дээ. танай намын луйварчид улс орныг дампууруулсан. эхлээд согтуу баяр м энхболд тэргүүтэй луйварчидтайгаа хариуцлага тооцчих....
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярьж байна. Чуулганаар ямар асуудал хэлэлцэх ёстой гэж үзэж байна вэ?

0 Сэтгэгдэл
2013.08.30