Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Г.Уянга: Түрээсийн тухай хуулийг Татварын болон Газрын тухай хуультай уялдуулна

УИХ-ын гишүүн Г.Уянга Түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Түрээслэгчдийг зохицуулах нэгдсэн хууль манайд байгаагүй. Таны санаачилсан хуульд ямар зүйл заалтууд орж байна вэ?
-Түрээстэй холбоотой асуудал бүрийг судлах нь миний боловсруулж буй хуулийн төсөлд хэрэгтэй байсан учраас “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчидтэй очиж уулзсан. Тэд эзэдтэйгээ хийсэн гэрээндээ түрээслэгчийн эрх ашигтай холбоотой ямар нэгэн зүйл заалт тусгаагүй. Мөн ихэнхи түрээслэгч даатгалгүй юм билээ. “Нарантуул” худалдааны төвд үүссэн асуудалд оролцох боломж байхгүй ч хууль санаачлагчийн хувьд асуудалтай танилцах зорилгоор газар дээр нь очсон юм. “Хүчит шонхор” захынхан түрээстэй холбоотой асуудлыг цэгцэлж өгөхийг хүссэн учраас энэ чиглэлийн хуулийн төслийг боловсруулахаар болсон. Түрээслүүлэгч 20 жилийн турш давуу байдалтай явж иржээ. Өмнө нь, түрээслүүлэгчийнхээ аманд орж, хэлснийх нь дагуу л хөдөлдөг байсан. Энэ бүхнийг 20 жилийн дараа эргээд харахад социалист нийгэмд байсан мөлжлөг, хамжлага бий болчихож. Тэр бүү хэл Монголын эдийн засаг тэр чигтээ түрээсийнх болж хувирчээ. Өрх бүрт дор хаяж нэг түрээслэгч байна гээд хэлчихэд хилсдэхгүй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд ямар нэг эрх тэгш харилцаа байдаггүй. Хэн нэгний тулгалтаар гэрээг хийдэг, өөрийнхөө эрх ашгийг оруулъя гээд хэлэхээр та “Энэ гэрээг хүлээж авахгүй бол боль. Дараагийн хүн нь бэлэн байгаа” гэдэг ганцхан хариулттай. Үнээ нэмэхдээ ч ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Үндэслэлийг нь асуухаар “Заавал тайлбарлах албагүй” гэх болж. Энэ бүх шударга бус харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямрал болж, төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад нөлөөлдөг чухал хүчин зүйл нь түрээсийн үнэ. Түрээсийн үнэ 50, 100,200 хувиар нэмэгддэг нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Үнийн өсөлтийн ашиг ганцхан үл хөдлөх хөрөнгийн эзний халаасанд орж байна. Нэг жишээ дурдахад, 20 жил лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулсан хүн өрнөөс өрний хооронд амьдарч байхад түрээслүүлэгч өнгөрсөн хугацаанд хөрөнгөө хэд дахин өсгөж, үл хөдлөх хөрөнгийнхөө тоог нэмсэн байх нь хэвийн үзэгдэл болчихож. Тиймээс энэ бүхнийг зохицуулах шаардлагатай байгаа.
-Түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас судалж байгаа гэсэн үү?
-Аль ч оронд түрээсийг зохицуулсан хууль байдаг юм билээ. Гэхдээ энэ хууль дангаараа батлагдан гарахгүй. Газрын тухай болон бусад хуультай уялдах ёстой. Бидэнд одоогоор суурь судалгаа алга. Өөрөөр хэлбэл, хэчнээн түрээслэгч байдаг, хэдэн төрлийн түрээс буй талаар мэдээлэл байхгүй. Түрээс эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаархи бодит судалгаа ч алга. Үнэ бүрдэлтийн тухай хууль ихэнхи улс оронд байдаг юм байна. Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд түрээсийн үнэ хэрхэн нөлөөлснийг тайлбарлах хууль эрхзүйн орчин байх жишээтэй. Гэтэл манайд ийм тогтолцоо байдаггүй. Тухайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эсэх нь худалдагч болон түрээслүүлэгчээс шууд хамааралтай байна. Мөн дээрх хуулийг Татварын тухай хуультай уялдуулах ёстой. Түрээс бол хөдөлмөр биш. Тиймээс бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаагаас өөрцгүй зүйл. Татварыг нь өндөр болгох ёстой. Энэ талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцан, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг шуурхай ажиллаж ондоо багтаагаад хуулийн төслөө өргөн барихыг хичээнэ. Түрээсийн тухай хууль яригдаж эхэлсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудалд яаралтай анхаарч, тогтоол гаргах талаар Ерөнхий сайдаас хүссэн. Тухайлбал, Түрээсийн үнийн нэмэгдэл нь тухайн жилд Монголбанкнаас зарласан инфляцын өсөлтөөс давахгүй байх учиртай. Энэ талаар Засгийн газраас ямар байдлаар тогтоол гаргах бололцоотой байна вэ гэдгийг судална гэсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай хамтарч хууль гартал түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байх арга эрэлхийлж байна.
-Таны боловсруулж буй хуульд түрээсийн үнийг хэрхэн тогтоохоор тусгагдаж байна вэ?
-Үнэ тогтоох бололцоогүй. Гэхдээ түрээслүүлэгч тогтоосон үнээ хуулийн дагуу тайбарладаг байх ёстой. Үнэ огцом өсдөггүй байх нь чухал. Энэ талын зохицуулалтыг тусгаж өгнө. Түрээс олон төрөл. Үл хөдлөх хөрөнгө болон тухайн иргэн орон сууцаа түрээслүүлж байгаа хоёрт ялгаа байх юм.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар “Оюу толгой”-н ТУЗ-д манай улсыг төлөөлөн суугаа хүмүүсээс мэдээлэл сонсох ёстой гэсэн хүсэлтийг та УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юү?
-Ээлжит бус чуулганаар Монголын нийгэм эдийн засгийн байдал, төсөвт тодотгол хийх, Хөрөнгө оруулалтын гэрээ болон хуулийг хэлэлцэнэ. Энэ асуудлууд шууд болон шууд бус утгаараа “Оюу толгой” төсөлтэй холбогдож байгаа. “Оюу толгой” компанид Монголын эрх ашгийг төлөөлж ажиллаж буй П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг УИХ-д дуудаж, гишүүдэд нээлттэй мэдээлэл сонсгох хүсэлтийг З.Энхболд даргад тавьсан. Хөрөнгө оруулалт нь яагаад нэмэгдээд байгаа эсэхийг тодруулна. Тэд өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгч байгаагүй.
түрээсийн хууль амьдрах байрт гарлаа, гэхэд албан ажлын түрээсийг бас хуульчилбал дээр байна.Хот дотор ажлын байр, олон холилдсон,засвар хийж өгөөд хөөгдөх, үнэ нэмэх, хагас подвол, цонхгүй подвол, гээд үнэ тогтоож хууль гаргавал хүнсний үнэ тогтох гээд жигдрэнэ.
Энэ түрээсийн үнэ хэтэрч байна. Түрээс төлөөд дээр нь ашиг олж амьдрана гэдэг санаанд багтамгүй юм. түрээслэгчид зүгээр суугаад татвар ч төлөхгүй мөнгө олдог улс байх юм. тэгтэл түрээслэгчид гүрийгээд гүрийгээд түрээс татвар 2-тоо шатаад дуусдаг юм билээ үүнийг маш сайн анхаарч үзэх хэрэгтэй. түрээс төлдөг хүмүүсийн татварыг хөнгөлөх хэрэгтэй. Түрээслэгчдэд өндөр татвар тавих нь зөв. зүгээр л орлого олж байна шүү АНХААР

УИХ-ын гишүүн Г.Уянга Түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Түрээслэгчдийг зохицуулах нэгдсэн хууль манайд байгаагүй. Таны санаачилсан хуульд ямар зүйл заалтууд орж байна вэ?
-Түрээстэй холбоотой асуудал бүрийг судлах нь миний боловсруулж буй хуулийн төсөлд хэрэгтэй байсан учраас “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчидтэй очиж уулзсан. Тэд эзэдтэйгээ хийсэн гэрээндээ түрээслэгчийн эрх ашигтай холбоотой ямар нэгэн зүйл заалт тусгаагүй. Мөн ихэнхи түрээслэгч даатгалгүй юм билээ. “Нарантуул” худалдааны төвд үүссэн асуудалд оролцох боломж байхгүй ч хууль санаачлагчийн хувьд асуудалтай танилцах зорилгоор газар дээр нь очсон юм. “Хүчит шонхор” захынхан түрээстэй холбоотой асуудлыг цэгцэлж өгөхийг хүссэн учраас энэ чиглэлийн хуулийн төслийг боловсруулахаар болсон. Түрээслүүлэгч 20 жилийн турш давуу байдалтай явж иржээ. Өмнө нь, түрээслүүлэгчийнхээ аманд орж, хэлснийх нь дагуу л хөдөлдөг байсан. Энэ бүхнийг 20 жилийн дараа эргээд харахад социалист нийгэмд байсан мөлжлөг, хамжлага бий болчихож. Тэр бүү хэл Монголын эдийн засаг тэр чигтээ түрээсийнх болж хувирчээ. Өрх бүрт дор хаяж нэг түрээслэгч байна гээд хэлчихэд хилсдэхгүй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд ямар нэг эрх тэгш харилцаа байдаггүй. Хэн нэгний тулгалтаар гэрээг хийдэг, өөрийнхөө эрх ашгийг оруулъя гээд хэлэхээр та “Энэ гэрээг хүлээж авахгүй бол боль. Дараагийн хүн нь бэлэн байгаа” гэдэг ганцхан хариулттай. Үнээ нэмэхдээ ч ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Үндэслэлийг нь асуухаар “Заавал тайлбарлах албагүй” гэх болж. Энэ бүх шударга бус харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямрал болж, төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад нөлөөлдөг чухал хүчин зүйл нь түрээсийн үнэ. Түрээсийн үнэ 50, 100,200 хувиар нэмэгддэг нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Үнийн өсөлтийн ашиг ганцхан үл хөдлөх хөрөнгийн эзний халаасанд орж байна. Нэг жишээ дурдахад, 20 жил лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулсан хүн өрнөөс өрний хооронд амьдарч байхад түрээслүүлэгч өнгөрсөн хугацаанд хөрөнгөө хэд дахин өсгөж, үл хөдлөх хөрөнгийнхөө тоог нэмсэн байх нь хэвийн үзэгдэл болчихож. Тиймээс энэ бүхнийг зохицуулах шаардлагатай байгаа.
-Түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас судалж байгаа гэсэн үү?
-Аль ч оронд түрээсийг зохицуулсан хууль байдаг юм билээ. Гэхдээ энэ хууль дангаараа батлагдан гарахгүй. Газрын тухай болон бусад хуультай уялдах ёстой. Бидэнд одоогоор суурь судалгаа алга. Өөрөөр хэлбэл, хэчнээн түрээслэгч байдаг, хэдэн төрлийн түрээс буй талаар мэдээлэл байхгүй. Түрээс эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаархи бодит судалгаа ч алга. Үнэ бүрдэлтийн тухай хууль ихэнхи улс оронд байдаг юм байна. Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд түрээсийн үнэ хэрхэн нөлөөлснийг тайлбарлах хууль эрхзүйн орчин байх жишээтэй. Гэтэл манайд ийм тогтолцоо байдаггүй. Тухайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эсэх нь худалдагч болон түрээслүүлэгчээс шууд хамааралтай байна. Мөн дээрх хуулийг Татварын тухай хуультай уялдуулах ёстой. Түрээс бол хөдөлмөр биш. Тиймээс бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаагаас өөрцгүй зүйл. Татварыг нь өндөр болгох ёстой. Энэ талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцан, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг шуурхай ажиллаж ондоо багтаагаад хуулийн төслөө өргөн барихыг хичээнэ. Түрээсийн тухай хууль яригдаж эхэлсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудалд яаралтай анхаарч, тогтоол гаргах талаар Ерөнхий сайдаас хүссэн. Тухайлбал, Түрээсийн үнийн нэмэгдэл нь тухайн жилд Монголбанкнаас зарласан инфляцын өсөлтөөс давахгүй байх учиртай. Энэ талаар Засгийн газраас ямар байдлаар тогтоол гаргах бололцоотой байна вэ гэдгийг судална гэсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай хамтарч хууль гартал түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байх арга эрэлхийлж байна.
-Таны боловсруулж буй хуульд түрээсийн үнийг хэрхэн тогтоохоор тусгагдаж байна вэ?
-Үнэ тогтоох бололцоогүй. Гэхдээ түрээслүүлэгч тогтоосон үнээ хуулийн дагуу тайбарладаг байх ёстой. Үнэ огцом өсдөггүй байх нь чухал. Энэ талын зохицуулалтыг тусгаж өгнө. Түрээс олон төрөл. Үл хөдлөх хөрөнгө болон тухайн иргэн орон сууцаа түрээслүүлж байгаа хоёрт ялгаа байх юм.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар “Оюу толгой”-н ТУЗ-д манай улсыг төлөөлөн суугаа хүмүүсээс мэдээлэл сонсох ёстой гэсэн хүсэлтийг та УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юү?
-Ээлжит бус чуулганаар Монголын нийгэм эдийн засгийн байдал, төсөвт тодотгол хийх, Хөрөнгө оруулалтын гэрээ болон хуулийг хэлэлцэнэ. Энэ асуудлууд шууд болон шууд бус утгаараа “Оюу толгой” төсөлтэй холбогдож байгаа. “Оюу толгой” компанид Монголын эрх ашгийг төлөөлж ажиллаж буй П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг УИХ-д дуудаж, гишүүдэд нээлттэй мэдээлэл сонсгох хүсэлтийг З.Энхболд даргад тавьсан. Хөрөнгө оруулалт нь яагаад нэмэгдээд байгаа эсэхийг тодруулна. Тэд өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгч байгаагүй.
0 Сэтгэгдэл
зочин
Түрээсийн сайн хууль гаргахгүй бол түрээслэч нар дэндүү байна ямар ч хөдөлмөр хийхгүй баяжаж бна түрээсийн гэрээ нэрээр хүмүүсийг дарамталж гарийн үсэг зуруулаад шүүхд өгдөг
2016.03.19
2015.05.01
2013.08.30
























