Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Оюутнуудыг намрын ургац хураалтанд ажиллуулах хүсэлт ирлээ

ҮХААЯ, Улсын ургац хураалтын комисс, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран 9 сарын 1-10 сарын 20-ны хугацаанд оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон. Энэ удаад улаан буудай, тосны ургамал, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ буюу чацарганын хураалт гэсэн үндсэн гурван төрлийн ургац хураалтад МЗХ-оос оюутнуудаа илгээхээр болсон юм. Компаниуд эхнээсээ хүсэлт илгээж байгаа бөгөөд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өнөөдөр “ЭИ СИ ДИ” ХХК-иас оюутан залуусыг ажиллуулах тухай хүсэлт ирсэн байна. Оюутан, залуус энэхүү ажилд анги хамт олноороо оролцож ажилтай, орлоготой болохоос гадна дурсамж дүүрэн мөчийг хамтдаа өнгөрүүлэх юм. Дашрамд дуулгахад “ЭИ СИ ДИ” ХХК нь ажиллах хүчний байр, хоол хүнс, ажлын бээлийгээр хангахаас гадна ажилласан хүн бүрийг төмс хүнсний ногоогоор урамшуулах гэнэ. Ингэснээр оюутнууд давхар санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан