Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын ужиг өвчин залуучуудад нь халдварлажээ
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж гэнэ.  Тэд үүнийгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засагч хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, ард иргэдийн амьдрал доройтож байна гэсэн үндэслэлээр тайлбарлажээ. Энэ хугацаанд бас нүүрсний салбар унаж олон мянган хүн ажилгүй болж байна гэсэн байна. Бас орон сууцны үнэ 10-20 хувиар өсч, оюутны сургалтын төлбөр нэмэгдсэн гээд иргэдийн нуруунд үүрэх ачаа улам их нэмэгдэж байгааг тэд онцолжээ. Ийнхүү иргэдийн нуруунд үүрэх ачаа улам нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардажээ.
Харин МАН-ын Залуучуудын байгууллага ийм байдал хэрхэн яаж бий болсон, өнгөрсөн 20 жилд МАН энэ улс орныг тэргүүлж байхдаа яаж ажиллаж энэ орныг хэрхэн хөгжүүлсэн, ямар сүрхий байсан, хийгээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрыг огцруулаад оронд хэн гарч ирэх, өөрсдөө гараад энэ улс орныг тэргүүлбэл Монгол Улсын эдийн засгийг хэрхэн сэргээж, яаж хэрхэн аварч, сүрхий сайн болгохоо  дурдаагүй байна.
Тэд бас шардлагынхаа төгсгөлд “Энэ мэт олон шалтгаан Ерөнхий сайдыг суудлаа тавьж өгөх хангалттай шалтгаан гэж үзэж байна гэсэн байна” гэсэн ч энэ суудлыг нь хэн авах, юу хийх  гэж байгаагаа бас дурдаагүй байна.
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус саяхан МАН-ын удирдлагыг огцрохыг шаардаж байсан ч, Бага хурлаараа ахмадууддаа дарамтлуулаад таг чиг болж байсан  билээ. Одоо тэд нэг шат ахиад Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа нь энэ.
МАН-ын энэ залуус дараа нь магадгүй Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг өмгөөлөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг огцрохыг шаардаж, суудлыг нь авна гэж байж ч мэдэх.
0 Сэтгэгдэл
Гитлерюгенд...........
Хамгийн их уншсан