Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хүчин мөхөс төрийн балаг хэдий үргэлжлэх вэ
Нарантуул, Сандай гээд худалдааны хаяа зэргэдлээ төвүүд дараалаад шатлаа. Мэргэжлийн хяналт, галынхан очоод “Харин тийм ээ, зөвшөөрөлгүй, галын аюулгүйн шаардлага хангаагүй газар байгаа юм. Бид өчнөөн удаа хэлсэн. Даанч биелүүлэхгүй байсан юм” хэмээн халаглаж зогсоно. Харин яагаад хаалгыг нь барьчихаагүй юм бол. Дугаар хорооны иргэн Дугар гуай ганц ТҮЦ зөвшөөрөлгүй ажиллуулж байсан бол хэдийнээ трактороор тэгшилчихнэ л дээ.
Гэтэл мөнгөтэй хүний өмнө төрийг хүчин мөхөс болгон харагдуулдаг авлигачдын балаг өдөр тутам ил болж байна.
Өнөөдөр, сүүлийн хэдэн жилд Монгол Улсад арчаагүй сул дорой, ядруухан төр оршин тогтнож байсан нь өдрөөс өдөрт улам ил болж, гай уршиг нь улам л олон хүнийг хамрах боллоо. Чухамдаа Г.Алтан, Ш.Сайхансамбуу нарыг л “дийлдэггүй” төр оршин тогтнож байж.
“Хүчин мөхөс” төрийн балаг ганц энэ ч биш. Ердөө л нэг жилийн өмнө хичээлийнхээ бэлтгэлийг хангах гээд, маргааш нөгөөдөр хичээлдээ орно гээд ээжийгээ дагаад явж байсан баяцхан охины дээрээс барилгын цемент шахагч унаад амийг нь хөнөөсөн. Гэтэл нийсэлийн клиникийн гуравдугаар эмнэлгийн дэргэд барьж байсан тэр барилга зөвшөөрөлгүй баригдаж байсан болж таарсан. Гэтэл олны нүдэн дээр барилга бариад байхад мэргэжлийн, төрийн байгууллагууд мэдээгүй байна гэж огтоос үгүй.
Энд ердөө л хоёрхон гаргалгаа байна. Нэг бол зөвшөөрөлгүйг нь мэдсэн ч авлига аваад мэдсэн ч мэдээгүй хүний дүр үзүүлээд сууж байсан хэрэг. Үгүй бол хэн нэгэн нь албан тушаалаа ашиглаад нууц далдуур зөвшөөрөл өгсөн байж таарна.
Үүн шиг түм буман жишээг дурдаж болох нь. Бүр 2005 оны шинэ жилээр шатаж хэдэн зуун наймаачдын голыг харлуулсан Г.Алтан авгайн САПУ худалдааны төв гэхэд л галын аюулгүй байдлыг хангаагүй, барилгын зөвшөөрөлгүй гээд шатсаных нь дараа өчнөөн яриа болж Мэргэжлийн хяналтын хүмүүс амиа авч гарах гэж “Өчнөөн удаа шаардлага өгсөн, биелүүлэхгүй байсан” гээд л амаа цангатал ярьсан. Мөнгөтэй нэг авгайг л дийлдэггүй, хуулийн дагуу шаардаад хаачихаж чаддаггүй арчаагүй сул төр гэж үүнийг хэлдэг байх.
“Тэнгис” кино театрын өмнө барьж байгаа барилга мөн л усан оргилуур байх газарт барьж байгаа, талбайн хэмжээгээ хэтрүүлсэн гээд түмэн зөрчил. Энэ бүхнийг МАН-ын тэргүүлж байсан эрх баригчид хөөрхий огт мэдээгүй юм гэнэ билээ. Нэг залуугийн дээрээс төмөр унааад амийг нь хөнөөчихсөн чинь л гэнэт мэдсэн. Тэгээд өчнөөн удаа шаардлаа хүргүүлсэн байсан юм гэсэн. Шаардлага хүргүүлсэн юм бол түүнийгээ биелүүлэхийг хүнээс, аж ахуйн нэгжээс шаардаад, дараа дараагийн арга хэмжээг нь авч чаддаггүй яачихсан төр вэ.
“Нарантуул” зах бас шатлаа. Бас л зөвшөөрөлгүй, худалдаа үйлчилгээ явуулах шаардлага хангахгүй байсан гэнэ. Галынхан ч хэлж л байна, нийслэлийнхэн ч хэлж л байна. Ийм л байсан юм бол хаачихаж чаддаггүй төр үү. Өнөө галынхан, мэргэжлийн хяналтынхан, улсын байцаагч, цэрэг цагдаа энэ тэр чинь хаана байна аа. Үнэхээр тэр нэг иргэнийг, аж ахуйн нэгжийг дийлэхгүй хүчин мөхөсдөөд байна уу, зүгээр л очиж шаардсан болж нэг дарамталж, хэдэн төгрөгийн авлига аваад өнгөрөөд байна уу.
Сая бас л “Сандай” худалдааны төв харанхуй шөнөөр шатлаа. Онцгой байдлын газрын галынхны хэлж байгаагаар бол бас л өчнөөн олон зөрчилтэй, шаардлага тавиад байхад хайхардаггүй газар гэнэ. Аврах гарцуудаа хаагаад лангуу тавьсан л гэнэ, зориулалтын бус материалаар барьсан л гэнэ.Өчнөөн олон удаа шаардлага тавьж байсан л гэнэ. Тэгээд биелүүлдэггүй хүмүүс юм байх.
Бидний өвөг дээдэс “Олон хавар нэгэндээ” гэж ярьдаг. Чухам ингэж олон удаа шаардаад үүнийг нь биелүүлэхгүй байхын гай уршиг гэдэг л энэ. Ер нь хамгийн гайтай зүйл нь бүүр анхнаасаа л аливааг зохих зөвшөөрлийн нь дагуу, зураг төслөөр нь жинхэнэ ёсоор нь хийж сураагүй монгол зан, аливааг хэд гурван төгрөгийн авлигаар шийдэж ирсэн МАН-ын эрх баригчдын балаг дуусахгүй үргэлжилж байгаа нь энэ.
Ердөө л хэд гурван төгрөгийн авлига, нэг хоёр удаагийн хоол цайгаар дайлуулаад гар хөлийн үсгээ зурчихдаг, тэгээд л цаадуул нь хууль бус газар ажил үйчилгээ эрхлээд эхэлдэг. Дараа нь хэн нэгэн нь очоод зарчмын шаардлага тавиад эхлэхээр түүгээр үйлчлүүлж байгаа, талбай лангуу түрээсэлдэг хүмүүс нь “жагсана, цуглана, бидний амжиргааг сүйтгэх гэлээ” гээд байдаг. Цаад эзэд нь ч тэр хүмүүсээ турхирчихаад л ашгаа бодоод зөрчил дутагдлаа арилгадаггүй суугаад байдаг......ийм л гинжин хэлхээ МАН-ын үед явсаар ирж.
Тэгээд авлигыг нь авчихсан юм болохоороо өнөө дарга нар нь ч сүүлдээ очиж шахаж шаардахаа больдог, хааяа нэг мөнгө хэрэгтэй болохоороо нэг сануулж хэдэн төгрөгийн авлигаа аваад яваад болоод байж л дээ. Халагдаж солигдсон ч дара адараагийн дарга нартаа “За түүнийг нэг их хөндөөд яахав дээ...” гээд захьчихдаг биз.
Одоо ингээд зөрчил маргаан гай уриш болж байгаа газар бүхэн л зөвшөөрөлгүй, найзан дундаа найраад болоод байсан болж таарч булай бузар бүхэн хаалтаа зад тавин гарч ирж байгаа нь энэ. Орхон гээд л бас нэг худалдааны төв, мөн л бөөн маргаан. Зөвшөөрөлгүй л гэнэ, газар нь нэг хүнийх, байшин нь өөр хүнийх л гэнэ.
Үгүй ингээд бодоод байхаар өнгөрсөн 20-иод жилд чинь Монгол Улсад төр засаг гэж байсан юм уу. Байсан юм бол хууль, дүрэм журамгүй хэдхэн авлигачийн аман үгээр явж ирж. Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт гэдэг чинь Монгол Улсын хууль дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, өөрсдөө мөрдөх биш, харин албан тушаалаараа далайлган хэн нэгнийг дарамталж амин хувийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөлжиж баяжих, авлига авах хэрэгсэл байсан болж таарч байна.
Тэгээгүй юм бол яагаад өнөөдөр ийм олон зүйл бүгд хууль бус болчихсон байх вэ дээ.
Төр нь хүчин мөхөс биш төрд ажиллаж байсан улстөрийн хүчин, тэдний боловсон хүчин нь авлигад идэгдсэн, хууль ёсоо дээдэлдэггүй, төрийн үзүүлэх ажил үйлчилгээ, хашиж байгаа албан тушаалаа мөнгө олох хэрэгсэл гээд ойлгочихсон ёстой арчаагүй сул дорой хүмүүс байж.
Монголчууд оготнын уршиг олондоо гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл ухаангүй, мулгуу амьтан өөртөө төдийгүй өрөөл бусаддаа гай тарьдгийг үлгэрлэсэн нь тэр. МАН-ын, тэдний боловсон хүчнүүдийн тарьсан их гай, хор уршгийг хэзээ арилгаж дуусна вэ.
Хамгийн харамсалтай нь ийм балаг тарьсан энэ хүмүүс өнөөдөр бта бидний толгой дээр гишгилээд “Би улстөрч” гээдп л инээгээд, ихэмсэг дүр үзүүлээд явж байх юм даа.
Нарантуул, Сандай гээд худалдааны хаяа зэргэдлээ төвүүд дараалаад шатлаа. Мэргэжлийн хяналт, галынхан очоод “Харин тийм ээ, зөвшөөрөлгүй, галын аюулгүйн шаардлага хангаагүй газар байгаа юм. Бид өчнөөн удаа хэлсэн. Даанч биелүүлэхгүй байсан юм” хэмээн халаглаж зогсоно. Харин яагаад хаалгыг нь барьчихаагүй юм бол. Дугаар хорооны иргэн Дугар гуай ганц ТҮЦ зөвшөөрөлгүй ажиллуулж байсан бол хэдийнээ трактороор тэгшилчихнэ л дээ. Гэтэл мөнгөтэй хүний өмнө төрийг хүчин мөхөс болгон харагдуулдаг авлигачдын балаг өдөр тутам ил болж байна.

0 Сэтгэгдэл