Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Их хотын хөдөлгөөн эхэлчихэж
Өнөөдөр бүх шатны сургуулийн хичээлийн шинэ жилийн эхний өдрийн хичээл эхэлж нийслэл хотын гудамж замын хөдөлгөөн эрс нэмэгджээ.
Хэдийгээр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолыг ерөнхий боловсролын сургуулиуд албан ёсоор хийсэн ч их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүд өнөөдөр хийж, дээр нь бүх шатны сургуулийн хичээл эхэлж байгаа болохоор авто машины ч, явган хүний ч хөдөлгөөн эрс нэмэгэж, замын ачаалал, түгжрэл хаа сайгүй байна. Дээр нь их дээд сургуулиудын үүдэнд хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол болж байгаа нь явган хүний хөдөлгөөнд ч багагүй садаа болж байгаа нь харагдаж байна.
Хаа очиж нийслэлийн замын гол гол уулзваруудад замын цагдаагийн зохицуулагч нар ажиллаж хөдөлгөөн зохицуулж байгаа нь тээврийн хэрэгслүүдэд нөхцөл байдлыг хамаагүй хялбар болгож байна.
Ийнхүү монгол орон даяар бүх шатны сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж, 3-18, 18-22 насны бүхий л хүүхэд залуучууд эрдмийн аяндаа мордлоо.
Энэ 2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд цэцэрлэгт 156,6 мянга ерөнхий боловсролын сургуульд 504.2 мянган сурагч төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175,6 мянган оюутан суралцах юм.
Өнөөдөр бүх шатны сургуулийн хичээлийн шинэ жилийн эхний өдрийн хичээл эхэлж нийслэл хотын гудамж замын хөдөлгөөн эрс нэмэгджээ.Хэдийгээр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолыг ерөнхий боловсролын сургуулиуд албан ёсоор хийсэн ч их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүд өнөөдөр хийж, дээр нь бүх шатны сургуулийн хичээл эхэлж байгаа болохоор авто машины ч, явган хүний ч хөдөлгөөн эрс нэмэгэж, замын ачаалал, түгжрэл хаа сайгүй байна. Дээр нь их дээд сургуулиудын үүдэнд хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол болж байгаа нь явган хүний хөдөлгөөнд ч багагүй садаа болж байгаа нь харагдаж байна.

0 Сэтгэгдэл