Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
”Домог” хамтлаг дэлхийн язгуур урлагийн аварга боллоо
Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Домог" хамтлагийн уран бүтээлчид тэмцээний Гран при шагналыг хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болжээ.

Уг уралдааны бүрэлдэхүүнд ардын хөгжмийн "Домог" хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтсан байна.
Түүнчлэн "Домог" хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол ханган эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардав. Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэжээ.
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын Европын ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академиас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулсан байна.

0 Сэтгэгдэл