Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нутаг орныхоо төлөө тэмцэгчдийн амь насанд халдлаа
Монголын онгон дагшин байгаль экологид сөргөөр нөлөөлж, уул уурхайн хууль бус олборлолт хийж буй зарим компанийг хүчтэйгээр эсэргүүцэж, удаа дараа шаардлага хүргүүлдэг эх орончдын амь насанд заналхийлэх болсон байна. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулагчдыг эсэргүүцэж байсан нэгэн эх оронч хүү халдлагад өртөж, харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан бол өөр нэг хохирогчийн биеийн байдал муу эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр тус сумын нутагт гарсан дээрх халдлага бүхий хүн амины ноцтой хэргийг цагдаагийнхан шалгаж буй юм. Албаны эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Хэргийн сэжигтнүүд хийгээд чухам юунаас үүдэж ийм хэрэг гарсан бодит шалтгааныг одоогоор мэдээлэх боломжгүй. Хэргийг эцэслэн шалгаж дуустал мэдээлэл өгөхгүй” хэмээв. Орон нутгаас авсан мэдээгээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талийгаач Ж.Батсайхан, хохирогч Ц.Оюунбаяр нар нь Гал Үндэстэн Холбооны  гишүүн гэнэ. Сүүлийн жилүүдэд эрчимжиж буй уул уурхайг дагасан олон сөрөг үр дагаврын эсрэг тууштай тэмцэж , шударга үнэний төлөө дуу хоолойгоо өргөгсөд ийн хохирох явдал нэг бус удаа гарч байгаа нь үнэхээр харамсалтай юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан