Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын-Үүд-Сайншанд чиглэлийн замыг нөгөөдөр нээнэ
Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг нээсэн, энэ пүрэв гарагт Сайншандын замыг ашиглалтад оруулна. Монгол Улсад өнөөдөр 2100 км авто зам баригдаж байгаагаас энэ жил 1700 км-ыг нь дуусган хүлээж авна. Өнгөрөгч дөрвөн жилд 1300 км авто зам барьсантай харьцуулахад ганцхан жилийн дотор ийм хэмжээний зам барьж ашиглалтад оруулж байгаа нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэж Зам тээврийн сайд А.Гансүх онцолж байна.
Нийслэлд өрнөж буй зам засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгана. Харин ажиллагаа ихтэй, урт замууд болох Сонсголонгийн болон 1-р хорооллын арын замын засвар шинэчлэлийг 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгана гэж нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 10-р хорооллын, Гурвалжингийн гүүрийг Ажилчны гудамжтай холбосон уулзваруудыг нээснээр нийт 9 гудамж ашиглалтад ороод байна. Энэ долоо хоногт Тасганы овоо, Бөхийн өргөө, III-IV хорооллын эцсийн уулзварыг бүрэн дуусгана гэж “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд хэллээ.
22-ын товчооны зам ганц зуны бороог давахгүй эвдэрсэн, энэ мэт жишээ олон гарлаа гэж иргэд мэдээлсээр байна. Замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулж, гэрээнийхээ дагуу гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь сайн хийлгэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд холбогдох сайд нарт анхаарууллаа. Ингэхдээ хариуцлагагүй ажилласан, төсвийн мөнгө авчихаад ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй байгаа компаниудыг олон нийтэд ил тод зарла гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Бүтээн байгуулалтын цаг"-ын үеэр үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
zam ni utrdaa bish chanartai baisan ni deer, 3 jilees tsaash ni yah yum evderekh yum u? olon niited zarlaad yah ve de, uursduu mungu ugaach nukhudud ugchikhuud shuud l gereeg ni tsutsaldag l baikh heregtei, uuruur yaj dongodood nemerguie?
Хамгийн их уншсан