Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цэргийн албыг дүйцүүлэн хаагчдыг сургана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг энэ сарын 30-аас ирэх сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна. Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд, Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд, Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд хамрагдах юм.  Сургалтын нэгдүгээр хэсгийг БГД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, гуравдугаар хэсгийг НД-ийн ЗДТГ-ын  Цэргийн штабын дарга, хурандаа Д.Байгал нар ахлан ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан