Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Томоохон худалдааны төвүүдэд гал гарахгүй гэх баталгаагүй байна
Нийслэлийн онцгой байдлын газраас Шадар сайтын баталсан “Хүн ам олноор төвлөрсөн үзвэр, үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн шалгалт явуулжээ. Худалдааны байгууллагууд ашиг, орлогоо нэмэгдүүлэхээр лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан ч Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчиж, мэргэжлийн байгууллагын зүгээс тавигдах шаардлагыг хангаагүй нь тогтоогджээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо “Барс Импекс” ХХК-ийн Барс-1 худалдааны төв нь зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, өргөтгөл хийсэн, МВС групп ХХК-ний Барс-2 худалдааны төв нь улсын комисс байнгын ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулсан, барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл  нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангаагүй, цахилгааны аюулгүй байдал хангаагүй байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төв нь зам гарц нарийсгаж, гарцан дээр эд зүйл байрлуулсан, аврах гарцыг хаасан, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй байна. Эдгээр газруудад зөрчлөө арилгах олон удаагийн албан бичгийг өгсөн ч өнөөдрийг хүртэл эрсдэлтэй хэвээр ажилласаар байгаа аж. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас үйл ажиллагааг нь зогсоох тогтоолыг хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд хүн ам олноор төвлөрсөн худалдаа үйлчилгээний Барс худалдааны 1, 2 дугаар төв, Баянзүрх худалдааны төв, Юмт бөмбөгөр, Хүчит шонхор, Гурван Эвтэн ХХК-ийн Далай ээж, Меркури зах, Бүрд худалдааны төв, Одкон Тек барилгын барилгын материалын худалдааны төв зэрэг үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламжууд гал гарахгүй гэх баталгаагүй байгааг олон нийт, үйлчлүүлэгчид, түрээслэгчдэд анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан