Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Магнай жинхэнэ Төрийн албан хаагч мөн бишийг тодруулж өгөөч гэв
Иргэн Т.Сайнжаргал өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж, ШӨХТГ-ын дарга О.Магнай Төрийн жинхэнэ албан хаагч мөн үү биш үү гэдэгт хариу өгөхийг шаардлаа. Тэрээр ТАЗ-д өгч байгаа шаардлагадаа, О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдсоноос хойш албан үүргийнхээ дагуу, ард иргэдийн төлөө биш харин улстөр, бизнесийн эрх ашгийн төлөө үйлчилж ирлээ. Энэ нь тэрээр Төрийн албаны тухай хуулийн 13.1.8,  15.1.1,  15.1.7 гэсэн зүйл заалтыг зөрчиж байгаагаас харагдаж байна. Тухайлбал ШӨХТГ-ын албан ёсны сайтад “МАН удахгүй устаж үгүй болно” гэсэн материал өнөө хүртэл байсаар байгаа нь О.Магнай улс төрийн эрх ашгийн төлөө ажиллаж байгааг харуулж байна гэжээ. Тэрчлэн таксины үнэ нэмэх шийдвэр гаргасан нь иргэдийнхээ эрх ашгийн эсрэг бизнесийнхнийг дэмжсэн гэж тэд үзэж байгаа аж.
Ийм учраас ШӨХТГ-ын дарга О.Магнайг Төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхийг тодруулж өгөхийг хүсч Төрийн албаны зөвлөлд хандсанаа хэлж шаарлагаа гардуулсан байна.
0 Сэтгэгдэл
Балай юм, МАН-ын хийж байгаа ажил байна
Хамгийн их уншсан