Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
”Бясалгал Флаш Моб” арга хэмжээнд оролцох боломжтой

Монголын Залуучуудын Холбоо, Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс, Оюунлаг Буддист Нийгэмлэг хамтран "Бясалгал Флаш Моб" арга хэмжээг 9 сарын 10 ны 18 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан хийж байгаагаараа онцлог юм. Арга хэмжээнд 1000 залуус оролцох бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж оролцох боломжтой юм байна. Дашрамд дуулгахад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1998 оноос эхлэн жил бүрийн 9 сарын 10 –ны өдөр тэмдэглэсээр 15жил болох гэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим хэмээн үзэж тэдгээрийн 30 мянга орчмыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан