Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гадаадад төгсөгч залууст зориулсан хөдөлмөрийн яармаг болно
Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” (МАОНХ) хамтран өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013" үзэсгэлэн яармагийг BlueMon цамхагт 9 сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Яармагийн гол зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршиж байгаа ажээ. Энэхүү үзэсгэлэн яармаг "Start Your Career!" уриан дор явагдаж байгаа бөгөөд яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох ажээ. Уг үзэсгэлэнд ирснээр өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид таниулан, ирээдүйн ажлын байраа олж, ажлын гараа -амжилтаа эхлэх боломжтой

0 Сэтгэгдэл