Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тони Блейр манай улсад айлчилна гэв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд хандан “Английн Ерөнхий сайд асан Тони Блейр Монголын Засгийн газарт зөвлөхөөр ажиллана” гэх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийсэн юм. Тэрээр энэ тухай ярихдаа, “Шинэчлэлийн Засгийн газар олон улсын сан, байгууллага, бусад орнуудын Засгийн газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Английн Ерөнхий сайд асан Тони Блейр улстөрийн карьераа дуусгасны дараагаар өөрийнхөө нэрээр сан байгуулсан. Тус сан дэлхийн 20 гаруй улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж байсан бодлого, тэр үеийнхээ туршлага, мэдлэгийг бусад улсын Засгийн газарт зөвлөдөг. Жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамтарч ажиллах санал тавьж, ямар чиглэлээр хамтрах тухай санал асуусан” гэв.
Боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах саналыг “Тони Блейр” сан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж. Нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд энэ чиглэлүүдээр холбогдох сайд, албаны хүмүүстэй уулзаж зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Тони Блейр энэ нэг жилийн хугацаанд төслийнхөө шугамаар манай улсад гурван удаа ирэхээр төлөвлөсөн. Ажил эхэлж буй учраас төслийнхөө ажлын эхлэл, бэлтгэл ажилтай танилцаж энэ есдүгээр сарын 7-8-нд манай улсад ажиллана гэдгийг Ч.Сайханбилэг дарга хэлэв. Манайд хэрэгжиж буй 100 гаруй төсөл, хөтөлбөрийн нэгийнх нь удирдагч  Тони Блейр юм гэлээ.

Г.Баатар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан